30.12.08

Тэр оройн дурсамж


Удтал хүсэн хүлээж байсан ёолконд орсон тухай сэтгэгдэлээ ууршиж алга болохоос нь өмнө яаравчлан бичье. Ажил оройтож тараад жоохон сандруухан бэлдэж чадсан ч юмгүй хоцроод очсон. Үүдэнд зогсож байсан эелдэг бус doorman, ороод олигтой суудал нь дүүрч булангийн ширээ рүү явахаас өөр аргагүй болсныг үл өгүүлэн өгүүлвэл...

29.12.08

Амьдралаа би чамд хайртай


Амьдралын тухай олон тодорхойлолт дундаас

Life is... B to D
энэ их үнэн хэлсэн юм шиг...
B - Birth, D - Death
Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн.
Амьдрал гэдэг энэ хооронд л орших цаг хугацаа билээ.
Ирээд буцах амьдралын жамаар төрөх үхэхийн хооронд, B -D хоёрын завсар,

C - Choice
байдаг.
Тийм болохоор, амьдрал гэдэг цаанаасаа зурсан зураг төөрөг биш миний сонголтууд нийлсэн үр дүн билээ. Өөр хэний ч биш миний амьдрал, надад заяасан өдөр хоногууд минь. Өөрөө сонгосон өөрийн амьдралдаа би хайртай.

19.12.08

C'est La Vie



Ахиад ирэхгүй арван найман нас...
Хориж болдоггүй хорин нас...
Гуниггүй залуу нас ... бодвол гучаас доошхийг хэлээд байна уу гэж би боддог байлаа

16.12.08

Гурван алхам урагшаа нэг алхам хойшоо

Хаана гардаг билээ нэг үлгэрт жоохон юмтай залуу явахдаа 3 алхам урагш 1 алхам хойш ингэж явсаар байгаад хааны гүнжийг аваад суучихдаг тухай гардаг даа. Ажил үйлс бүтэхгүй ч юмуу, наастр муутай үедээ энэ үгийг санаж сэтгэлээ дэмждэг юм. Дандаа урагшаа давшиж, үргэлж зөв амьдарна гэж байхгүй хааяа хааяа ухарсан ч гэсэн урагшилсаар байгаа гэсэн утгаар орчуулаад л бодож явдаг ухаантай.

11.12.08

Гэртээ харих юмсан

Өнөөдөр чинь яасан ч гунигтай өдөр вээ дээ
Уул нь өнөөдөр түүний төрсөн өдөр нь. Би дэргэд нь байж хөгжилтэй инээх учиртай. Гэтэл ажлын шаардлагаар оройтож харих нь. За энэ ч яахав.

10.12.08

Хөнгөхөн...


"Улаан даашинзтай бүсгүй" хэмээх энэхүү зургийг зураач Ц,Батжаргал 2008 онд зуржээ.

8.12.08

Adieu 2008

Шинэ жил болох гээд л хүмүүс гоё гоё дурсамжаа бичээл...
Миний хувьд онцгойлон бичээд байх дурсамж алга шиг. Бага байхад баярлаал хөөрөөл сүйд болдог л байсан. Мандрин, алим, бас янз бүрийн чихэрнүүд. Орой нь орбит баахан үзнэ тэгээ л унтдаг байж дээ. Том болсноос хойш ч гэсэн онцгой ач холбогдолтой он гаргаж байснаа санахгүй байгаан. Одоо үлдсэн он жилүүдийг л гоё дурсамжтай угтаж үдэх талаар бодохоос :-)

4.12.08

Сонжооны хариу

Сонжоо нь өмнөх бичлэг дээр...

Сонжоо

Нэгэн сонжоо байхаар нь орчуулаад тавилаа. Их л үнэтэй сонжоо, том компаниуд ажилд авахдаа хэрэглэж байсан гэсэн байлээ. Үнэн эсэхийг бүү мэд. Хэдэн оноо авсанаа хэр таарч байна бичээрэй.
За үзэг цаасаа гаргаад...

Оройтсон мэндчилгээ

Хайрт найз чамдаа...
Хожимдсон ч гэсэн төрсөн өдрийн час халуун мэнд хүргэж үнсье





26.11.08

Radio Star

Багын юм жаахан дурсмаар санагдчлаа.
90ээд онд хөгжмийн хэрэгцээгээ FM радиогоор л дүүргэдэг байлаа.
Аав ээж хоёр 2 кассет уншдаг,FMтэй, бичлэг хийдэг нэг тийм хөгжим авч өгч байж билээ.

20.11.08

Өргөс хүрэхгүй зай




Хоёр хөөрхөн зараа байжээ. Тэд өвлийн хүйтнийг хоорондоо наалдаж дулаахан өнгөрөөхөөр шийдэж гэнэ. Ойртож ирээд тэврэх гэтэл бие биеэ өргөсөөрөө хатгаад болдоггүй. Хол байя гэхээр даараад байдаг. Ингээд тэр хоёр өргөсөнд хатгуулахаар хэт ойрхон ч биш, бас дэндүү хол ч биш, яг хоёр биеийн илч нь хүрэлцэхээр зохистой зайнд ойртож очоод өвлийг дулаахан өнгөрүүлж гэнээ.

19.11.08

Хар хайрцаг дотроо юу агуулав

Оюутан байхдаа хичээл дээр нэг иймэрхүү юм үзэж байлаа. Input ороход output гарна. Ямар output гарах нь голын black box дотор юу агуулагдсанаас шалтгаална. Тэхээр инженер бидний хийх ажил нь хүссэн output-ээ гаргаж авахын тулд хар хайрцаг доторхийг зөв ажиллагаатай бүтээх хэрэгтэй гэж байсан нь санагдаж байна.

18.11.08

Cinemas...

Ойрдоо үзсэн хэдэн киноны тухай бичье.
1. The Duchess
2. Awake
3. Надтай гэрлээч
4. Felon

14.11.08

Зүгээрш дээ уул нь...

Ойрдоо ажил байхгүй би блогоор тэнээд л. Нэг блогноос санаа аваад нэг зүгээр юмны тухай зүгээр л бодлоо бичьюү гэсийн.

13.11.08

Time to say Goodbye


 Энэ захиаг минь олж уншихгүй ч тэр нэгэн залууд би ингэж бичмээр байнаа...

11.11.08

Миний интернэт түүх

10 жилийн өмнө интернэт гэдэг энэ нөхөртэй анх танилцаж байж билээ.

7.11.08

Come Back Home

Цөөхөн хоногийн сургалт дуусаж гэртээ ирлээ. Надад бол нүд ирмэхийн зуурт л дуусчих шиг санагдлаа. Даалгавар хичээл гээд л бужигнаж байтал дороо юмаа. Охин маань намайг их санасан бололтой харангуутаа гомдолтой нь аргагүй баахан уйлснаа дараа нь хоёр хоног салахгүй тас наалдаастай өнжлөө ♥ Нялх амьтан аргагүй дээ.
Сургалтанд хамт суусан хүмүүс хөгжилтэй, бас нээг их нийгмийн идэвхитэй хэнхэг биш гайгүй хүмүүс таарсан тулдаа хэд хоног уйдсангүй ээ гоё байв.

4.11.08

Яг одоо

Чанаргүй олон бичлэг дундаасаа бас ганц нэг хүнд хэрэгтэй юм бичихээр зориглов. Хүний амьдралын зорилго юу байж болох вэ? Олон янзаар хариулж болох ч аз жаргалын төлөө гэж нийтэд нь хэлж болох юм шиг. Хүн тус бүрт аз жаргалын тухай ойлголт нь ондоо болохоор үүнийхээ төлөө зүтгэл нь ч бүгд ондоо. Энд би сургалтан дээр сонссон нэг чухал юмны тухай бичих гэсийн. Дандаа санаж явбал, хэрэгжүүлж чадвал аз жаргалтай байх хором мөчөө уртасгаж чадах юм болуу.

31.10.08

Бороо орж байна

Бороо асгарсан намрын жихүүн өглөө байна. Ийм өдөр гэрээсээ гарахгүй хийцтэй будаатай цай чанаж уугаад дулаан хөнжилдөө хөлбөрч байх сайхан сан. Ялангуяа зун зуслан дээр, эмээгийнхээ чанасан сайхан цайг уугаад л, дээвэр цохин товшлох бороон дуслыг сонсон гоё юм мөрөөдөж хэвтэх дуртай байж билээ.

30.10.08

Oldies but Goodies

Ханиад хатагтай морилж ирчихээд бие муу наастр ч дагаад онцгүй өглөө байнаа. Сэтгэлээ сэргээх гэж хуучны хэдэн дуу сонсов.

29.10.08

Сардаа нэг уулздаг найзын тухай

Нэг онигоо байдаг даа.
3 хүүхэн ярьж сууснаа хамгийн гоё баяр юу вэ гээд маргалддийн.
Нэг нь шинэ жил, нөгөөх нь наадам гэсэн чинь гурав дах нь дуугай сонсож байснаа...
юм ирэх л хамгийн гоё баяр даа гэсэн нөгөө хоёр нь хүлээн зөвшөөрдөг гээд.

Dead Poets Society




Хэд дахин тасалж байж арайхийж энэ киногоо үзэж дуусгалаа. Урьд нь хэдэн удаа ч үзсэн юм бүүмэд, тэгсэн хэрнээ ямар ч шинэ киноноос илүү сэтгэл хөдөлгөж зүрх хөөргөх нь үнэхээр сайн киноны шинж бизээ.Үг үсэг бүр нь цээжилж аваад байнга уншиж баймаар санагдах энэ киноноос өөртөө таалагдсан бас мартахгүй юм шүү гэсэн хэсгээ бичиж үлдээе.

24.10.08

Тэр орондоо ямар бол?

Эрчүүд өөртөө таалагдах partnerаа хараад л мэддэг (эрчүүд хараад таалагдсан бол унтахад ч тааламжтай байх магадлал өндөр) бол эмэгтэй хүн унтаж үзэхээс нааш мэдэх арга бага нь харамсалтай. Доорх 10 шинж сайн амрагийнх гэж нэгэн эрдэмтэн айлдсан байхийн. Хэр үнэн бол?


23.10.08

Eagle Eye

Өчигдөр санаандгүй байж байгаад энэ киног үзэв. Action movie нэг их дуртай биш ч гэсэн дажгүй л санагдлаа. Сэхээ авахын завдалгүй ар араасаа үргэлжилсэн хөөцөлдөөн. Гүйгээд л давхиад л машин онхолдоод л онгоц мөргөлдөөд л... Иймэрхүү кинонд дуртай хүн бол яах аргагүй таалах байх би ч гэсэн үзэхэд боломжийн л байлаа.

21.10.08

Love Takes Time

Өнөөдөр багадаа дуртай байсан нэг дууныхаа тухай бичье.

11.10.08

Цоо шинээр амьдрах юмсан

 Цаг хугацааг буцааж болдог сон бол...гэж заримдаа мөрөөддөгийн...Амьдралаа reset дараад дахин шинээр эхэлж болдог сон бол...

10.10.08

Миний ажил

Энэ блогийг нээгээд дандаа л дэмий шахуу юм сараачсандаа гэмшиж энэ удаа өөрийнхөө хийдэг ажилын талаар бичихээр шийдлээ. Сургуулиа төгсөөд ажилд орсоноос хойш хүмүүс намайг юу хийдгийн гээд асуухаар нь гар утас хийдгээ гэвэл...

1)Үйлдвэрт суугаад гар утасны эд анги угсардаг
2)User Interface (UI)-->...menu, эсвэл applicationууд---> game, phonebook гэх мэтийн програмийг бичдэг
3)Сүлжээ, network operator company-тай холиж хутгаад байдаг хүмүүс ч байна.

Би өөрөө ч мэргэжлийн бус хүмүүст тайлбарлаад хэлээд өгчих гэхээр нэг л сайн чаддаггүй юмаа. Энд ингэж бичээд толгойдоо сайн эмхлээд авбал сүүлд ийм асуултанд хариулахад амар болно байхаа.


9.10.08

Back Hug (араас тэврэх)


Эртээр ТВээр "Back Hug" буюу араас нь тэврэхэд эмэгтэй хүн их дуртай гээд гарч байсан санагдаад тэр тухай бичмээр санагдлаа.

8.10.08

Outsiders...

Түрүүхэн найзтайгаа gay, lesbian гээд ярьж байтал...coming out хийж өөрийгөө gay гэдгээ илчилсэн 23 настай модел залуу амиа хорлочихсон гэж дуулдлаа. Бас нэг transgender ч гэсэн...

Хуучин дэвтрийн vнэр

За өнөөдөр ингээд хуучин дэвтрээсээ хэдэн шүлэг бас бус юм хуулаад энд тавибаа. Олон жилийн өмнө бичиж байсан хэрнээ одоо эргээд уншихад сонихон хэвээрээ. Таалагдсан хэвээрээ...Ор тас мартсан зүйлс ч олон байна. Би санаж дурсаж байгаа цагт... тэр бүхэн амьд. Хүн үхлээ гээд алга болдоггүй, түүнийг санах хүн үгүй болоход л тэр алга болдог мэт...Уулзаж байсан хүмүүс, уншиж байсан ном, дурлаж байсан, уурлаж байсан мөчүүдийг тэмдэглэж үлдээгээд...дараа нь эргээд дурсаж байя ♥

Төрсөн сараар нь зан ааш тодорхойлохуй (FEB)

99% таараад байх шиг
мухар сүсэгтэй нь мэдэгдэж байгаан ийм юманд итгээ л...
2 сард төрсөн бүх хүмүүс ийм зантай байна гэж үгүй л байлтай

Learn to be lonely

"Phantom of the Opera" soundtrack
Ганцаараа амьдрах хувь заяатай төрсөн гол дүрд зориулсан дуу ч гэсэн ер нь хүн яг цаг дээрээ тулахаар бүх л зовлон жаргалаа ганцаараа эдэлдэг нь үнэн санагддийн. Найзууд, гэр бүл, ах дүүс... амьдралын замд дэргэд минь ханилж яваа ч эцсийн цэг дээр ирэхэд хүн ганцаараа бүхнийг туулж гарах тавилантай ч юмуу даа...Ганцаардаж гутарсан үедээ энэ дууг сонсож хатууждаг :-)
Энэ дууг дуулсан Minnie Driver их дажгүй жүжигчин шүү. Good Will Hunting дээр бүтээсэн дүр нь үнэхээр таалагддын. Миний болохыг хүсдэг эмэгтэй гэхүүдээ. Биеэ даасан, ухаалаг, тэгсэн хэрнээ хүлээж чаддаг, хайр татам :-)


О. Дашбалбар агсны хайртдаа бичсэн захидал




Дурлал...явчихсаны дараа...

Цагтаа шатаж гялалзаж явсан дурлал
Өдөр тутмын амьдралд унтарч бүдгэрээд нэг иймэрхүү болчих юмдаа

smart man+smart woman=romance
smart man+dumb woman=pregnacy
dumb man+smart woman=affair
dumb man+dumb woman=marriage

Энэ хэр үнэний хувьтай вэ айн?

Нас...шүлэг...одоо ба өнгөрсөн

Цаг хугацаа гээч их хүчтэн...
Эргэлтгүй урсгалтайгаа цуг миний залуу насыг аван одох...
Харин оронд нь ухаарал, уужуу харц, урам зориг бэлэглээд явах...
Нас насыг минь дурсамжинд мөнхлөх утга яруу шүлгийг мөн харамгүй үлдээжээ...

7.10.08

Монголд энэ өвлийн анхны цас орсон гэнээ

Амьдралд анхны юм бүхэн цаанаа л нэг үнэтэй нандин байхиймдаа
Энэхүү блогийг анхлан эхлүүлж буй энэ цаг мөч ч гэсэн хожим ховор дурсамжийн маань нэг нь болох бизээ
Өөртөө зориулж нээсэн бяцхан тэмдэглэл маань үүгээр эхэл дээ

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...