25.4.09

Оюутан байсан үе

Хавар болоод тэрүү гэрээсээ хол яваад тэрүү бөөн носталги ханхалуулах боллоо. Хэд хоног оюутан болж байсан үеэ дурсаж ганцаараа мангар хүн шиг малилзаж явлаа. Миний оюутан байсан үе. Монголд бол их богинохоон. Жил гарангийн л түүх хэрнээ дурсаад бичсэн чинь нилээд урт болчлоо.

24.4.09

Aufwiedersehen, Ногоолин хот минь


Ногоолин хот гэж нэр өгчмөөр байна. Анх буугаад л дуу алдсан юм, ямар нов ногоохон юм бэ гэж. Өглөө хэдэн минут салхилж явахдаа бүүр биширч байлаа. 5 алхаад л ой дотор орчих юм. Хот доторх ой юу ой доторх хот уу ялгах юм алгаа. Энэ их ногоон зүлэг, мод, бургасны талын талын талыг нь ч болсон утаанбаатар хотдоо аваачаад тарьчихийнсан. Гэсэн бодол төрсөөр явлаа.

23.4.09

Try to remember

Нээх сүртэй үзэгдэхгүй харагдахгүй гээл захиж бариад явсан боловч интэрнэтэд холбогдвуу гүй юу блог руугаа өнгийсөөр... Хүн ч дуртай юмандаа яаж ийгээд л цаг гаргах юм дөө. Энд цаг агаар их сайхан байна, нарлаг, сэрүүхэн салхитай. Мөн агаар нь их цэнгэг цэвэрхэн юмаа өглөө оройд ханатлаа амьсгалж байна. Сая гарч ганц аяга Weiße Bier хөнтөрчөөд орж ирлээ. Болдогсон бол халуурмаар л байлаа гэвч өмнө овоорсон ажлаа бодохоор... Явахаасаа өмнө тухтай халуурч амжих буйзаа :)

20.4.09

15.4.09

Мухар сүсэг

Багадаа нээх сонин юманд итгэдэг байлаа. Эд нарыг одоо мухар сүсэг гэхүү юугэхэв оновчтой хэллэг нь юу юм бол???

7.4.09

English Name

Эртээрийн кануунаас хойш...
Эйприл гэдэг нэр амнаас гарахаа байчлаа.
Энглиш нэймээ болгодог ч юм билүү
Эргэлзээд байдаг болчлоо


Ой юу вээ энэ одоо хэхэх амнаас нь унасан үг бүр мөр холбоостой наасс.
Хэл ам эвдэрсэн байна гээл байхийн хүнүүс. Яадийн би бас моод дагылдаа. Лаг күүл харагдах байхаа чихшик...

Заза энэ яахав. Гол нь англи нэрээ APRIL болгочуул надад зохих болуу таануус юу гэж боджаахийн?

6.4.09

Мартамхай

Мартамхай болжээ гэж. Угийн мартамхай хүн нас яваад ой тогтоолт бүүр богиносоод хэрэг алгаа. Заримдаа "50 First Dates" дээр гардаг шиг л 3 сэк болоод л мартчихсан явжаах жишээтэй.

The Reader

Revolutionary Road-ийг татаад үзчихсэн болохоор Kate Winslet фэний хувьд The Reader-ийг нь кино театрт очиж үзэв. Хань татах хүн олдсонгүй ганцаараа үзлээ. Киноны хувьд ярих юм алгаа сэтгэл их хөдөлсөн. Жүжигчид нь мааш их таалагдсан.


4.4.09

Revolutionary Road

Үзээгүй, үзэх бодолтой хүн нь үзчээд уншаарай. Түрүүлээд уншвал дэмий байхаа. Ер нь уншихгүй гарсан ч болох юм, кино үзсэн сэтгэгдэлдээ автаад нилээд дэмийрчихлээ.

2.4.09

Өнөөдөр

Хоёр жилийн өмнө... яг энэ өдөр...хорвоод хосгүй нэгэн их хайрыг би олсон юм. Тийм хайр байдаг гэж мэдрээгүй явсан. Түүнтэй учирснаас хойш би өөрөө ч шинээр төрсөн. Тэр одоо миний амьдралын хамгийн эрхэм хүн минь, гэрэл гэгээ минь, утга учир минь, анд найз минь, хань минь болсон. Түүнтэйгээ байхад би хамгийн баян, хамгийн азтай, хамгийн хүчтэй хүн. Тэр маань миний нүдэнд хамгийн хөөрхөн, хамгийн ухаалаг, хамгийн бяцхан... Тэр минь миний амьд бурхан...

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...