29.10.09

Зүүдлэв...



Би ажилчдын атуусаар нилээд эрт ирчдэг юм л даа. Тэгээд 9 болтол идэх уух юм эргүүлдэж, нүд хөмсгөө будаж, үс гэзгээ самнаж...гэртээ амжуулаагүй юмнуудаа гүйцээдгийн. Эсвэл унтлагын өрөөнд очоод сэрүүлгээ тавиад дугхийнэ. Унтлагын өрөө гэж цонхгүй, 2 давхар орнууд 4 билүү 5ыг эгнүүлчихсэн нэг тийм бүгчим тасалгаа бий. Зарим хүүхнүүд тэнд унтаж байгаад сүнс харсан гээд айгаад орж чадахаа байсан гэдэг. Би ч гэсэн нэг удаа сүнс зүүдэлсэн л дээ, жоохон хүүхдийн сүнс. Миний дээр тонгочиж тоглоод л надруу даллаад л их хөөрхөн. Сүнс гэдгийг нь яаж мэдсэн бэ гэхээр бие нь намайг нэвтэрч орчоод байсийн. Гэхдээ би тэр зүүднээсээ айгаагүй, түүнээс хойш ч сав л хийвэл унтлагын өрөөнд тухалдаг хэвээрээ байгаа.

21.10.09

My lovely Samsoon

Рүбикийн асуусанд хариулах гэснээ ганц дуртай драмаа бичий гэж бодлоо. Энийг гарч байхад нь би ажлаа тараад гэрлүүгээ Болтоос дутахгүй хурдалж, дууссаных нь дараа гол дүрийн залууг хэдэн шөнө зүүдэлж, DVD-г нь худалдаж авч, зургаар нь компүүтрээ дүүргэж, чухам шүтэн биширч байлаа.



19.10.09

Дурлаж байна...намар чамд




Сэтгэлийн тэнгэрт
Намрын нар мандахад
Сэтгэлийн цэцэрлэгт
Намрын модод гандахад
Сэтгэлийн нуураас
Намрын шувууд нисэхэд
Сэтгэлийн гүнд
Нулимс унана

Эмүжин

12.10.09

Imagine


Хуучны нэг юмаа ухжаагаад энийг олов. Ойрдоо яагаад ч юм санаа сэтгэл нэг л тогтуун, хэлбэлзээ багатай байна. Заавал хөвсөлзөж эсвэл урвайж байжил нэгийм бичдэг хүн шиг байгаамаа би. Хоосон байхаар энийгээ тавьжил байя даа...

6.10.09

Салах 11 шалтгаан

Эрчүүдийн хэлдэг салах 11 шалтгаан гэнээ. Хэлдэг ч гэж дээ яг салмаар болох үедээ үнэнээ хэлдгүй байх л даа. Нэг бол чамд хэт хайртай болохоороо салж байна гэдэг, эсвэл гэнэт усанд хаясан чулуу стратеги хэрэглэдэг юм шигээ. Энэ доор байгаа бол үнэхээр салахад хүргэдэг бодит шалтгаан нь гэнэ. Уншаад үзэхэд эмэгтэй хүний хувьд ч гэсэн адилхан л юм шиг санагдсан. Яагаад салдагийг мэдэж байвал наанадаж урьдчилан сэргийлж, цаанадаж сэтгэлзүйн бэлтгэлтэй байна биздээ тиймээ...гэж бодоод эндээ аваад ирлээ. Нэмж хасах санаа байвал бичээрэй плийз...

Оригоороо энд байгаа

Амралтын тайлан

Албан болоод албан бус амралтын өдрүүд жирэлзээд өнгөрөв. Тайлангаа тавинаа ккк

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...