23.4.10

Террордуулчих юм байна л даа

Улс төрчийн ном уншсан биш...
амьдралдаа анх удаа террорт өртдөг гэжийшд
Гоё дуу сонсож сэтгэлээ сэргээе дээ


22.4.10

Ц.Оюунгэрэл - Миний ажлын know-how


Зиак энэ номыг дуусгачлаа. Халуун дээр нь сэтгэгдлээ үлдээе.

Жич: би ном рекламдагч биш, намайг магтлаа гээд итгээд авдаг хүн ч байхгүйз. Зүгээр л өөрт төрсөн бодлоо хэдэн үгээр сараачсан нь энэ. Улс төр мөрийн талаар ойлголт байхгүй, зөндөө байдаг иймэрхүү номыг олж уншаагүй мунхаг бүдүүлэг хүн билээ. Цааш нь уншаад аллерги нь хөдлөх нигууртай хүмүүс байвал уншихгүй гарна уу гэж хичээнгүйлэн хүсье.

17.4.10

Салахад учир бий

Хэзээ ч билээ саяхны нэг өдөр ФМ-ээр ингэж ярихыг сонсов :
Охин : Ямар хүнтэй уулзвал зүгээр вэ?
Ээж : Сайн салж чадах хүнтэй
Охин : ?!?


12.4.10

Санамсаргүй

Амьдрал тэр чигтээ санаандгүй учралаар дүүрэн. Бүх юм өөрөөр өрнөж болох байсан ч, ийм л болж орхисон нь хэн нэгний хүсэл зориг ч биш, хувь заяаны зураг төөрөг ч биш, зүгээр л саваагүй амьдралын санамсаргүй "тоглоом" гэлтэй...

6.4.10

Дөрөвдүгээр сар & Andy Warhol

Өө, "дөрөвдүгээр сар хамгийн харгис сар"
Өнгөгүй,хар цагаан, энэ сарыг
Яагаад би үзэн ядна вэ?
Үнэндээ миний үг биш, Элиотын шүлгийн мөр.
(Ярьмааргүй зүйл амьдралд өч төчнөөн л тохиолддог)
Яг ийм дөрөвдүгээр сарын нартай өглөө
Ягаан даашинзтай нь анх харсан, нөгөө ганган бүсгүй
Нөхрийнхөө машинд сууж яваад осолд орсон...
Нөхөр нь нас барсан... өөрөө бэртээ ч үгүй...
Өршөөлгүй харгис орчлон
Үзэсгэлэн гоог ямагт эрхэмлэдэг...

Үгүй дээ, миний дургүй сар
Дөрвөн сар л яавч биш...
(Үнэхээр Элиот эндүүрчээ)

Г.А.

2.4.10

Охиндоо

Чи бол, үр минээ
"Хайрын тухай миний төсөөллийн хамгийн бодит хэсэг юм"

ТӨМ!!!

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...