30.4.11

How is your heart doing?

Хэд хоног бужигналаа. Байр саваа цэгцлэх гээд, очоод толгой хоргодох дөрвөн хана олох гээд будилж өгсөн. Тэгж тэгж одоо л нэг амсхийж байна. Чимдаанаа боох л үлдсэн. Нүүнэ гэхээс үстэй толгой арзайдаг болжээ, гэвч яанамб. Өөрийн сонгосон амьдрал тул...

2.4.11

hello April!



Сайн уу Дөрөвдүгээр сар аа. Эргүүтсэн төлөг шиг Эйприл чамтай мэндчилжийна. Бүх юм гуравдугаар сард байсан хэвээрээ. Ажил хайсаар л, бороо орсоор л. Хавар болж байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Сургалт дууссан, одоо сурснаа хэрэгжүүлэх цаг. Дорвитойхон газарлуу нь apply-даж амжаагүй/зүрхлээгүй. Ойр зуурын хэд гурван газарлуу ярьсан, уулзсан, хариу өгнө гэсэн, таг л байна.

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...