18.10.11

Улаан

Тэмдэг нэрээр гарчиг тавьдаг моод дэлгэрүүлдгийм билүү...

Хагассайн бүтэнсайнд сайхан амарлоо. Өөрийгөө сайхан эрхлүүлсийн байна.

8.10.11

Намар...

Жижиг жижиг сэтгэлүүдийг
Зүйж наахаар жинхэнэ юм шиг болно …
Б.Эрдэнэсолонго

Шаргал...

Үүүеэээ өнөөдөр хуралгүй гэсэн :)
Миний хуралдах дургүйг яана. Энэ янзаараа бол УИХ гишүүн нтр болох хумсын чинээ ч найдлагагүй шүү...

4.10.11

Аниргүй...

Гэрт цагийн зүү нэгэн хэмнэлээр урагшлахаас өөр ямар ч чимээ үгүй. Хүүхдийн инээд, шуугиан, уйлах дуу...өдөр тутмын үргэлж давтагдах асуулт хариулт, харь хэлээр гүнгэнэх зурагтын чимээ... аль аль нь алга. Цайны цагаар гэртээ ирсэн чинь нэг иймэрхүү орчин, ингээд анир чимээгүйн гүүрээр дамжиж өөрийн нууцхан ертөнцдөө бичиглэж сууна. Ахуйгаас тасарч сэтгэлийн гүндээ айлчлан ирэх зав гаралгүй нилээд удсан байна шүү...



April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...