12.12.13

Эвдрэлийн эрин

Гарчигаа сүртэй өгчийлдаа.
Машины маань бензиний таглаа онгойдгүйэ. Амьтны үр ангирын зулзага, ходоод нь хонхолзоод гэрэл нь асцан. Хоолыг нь өгий гэхээр амыг нь нээлгэж чададгүй паг. Нетээс хайж үзэхэд "цох"-нуудад нилээд нийтлэг үүсдэг асуудал болтой. Оролдож үзнэ дээ. Цас ороогүй байгаа дээр жоохон унаад явжиймаар байгаамаа.

5.12.13

Төвлөрч, бодож боловсруулж бичих гэж оролдоод бүтэхгүй болохоор нь зүгээр хамаагүй бичсэн бичлэг

Өглөө бүрийг, нойроо харамлан уцаарлах 6 настай охинтойгоо олон үзэгдэлт драмын инээдмийн жүжиг тоглосоор угтах. Би л жоохон хүлээцтэй хандчуул уг нь бид хоёр муудалцахгүй байж болохын. Ээжийнх нь тэвчээрийн хүүдий даанч багтаамж муутаймаа. Түүний насан дээрх өөрийгөө заримдаа санадгийн. Нүдээ аниастай трикогоо углаад, харанхуй жорлонд суултуур дээр хором ч болтугай дугхийчих санаатай, аавынхаа гараас хөтлөөд том том алхааг нь гүйцэж ядан агаарт дүүжигнэж, цэцэрлэгийн үүдэнд ээжийгээ явуулмааргүй санагдаад үдээсээ байн байн тайлж үддэг охин байлаа. Амьдрал ч хоромхон зуурт юм дөө.

3.12.13

Сар болгоны 9-ний өдөр төрөгсөд

Үнэн гэж бодсоноо тодруулчий. Ер нь бол 80% байх шиг байна шүү. Эсвэл санаа дагаж байгаан болуу ккк. Угаасаа зурхайд итгэчээд байдаг дамшиг даа би.

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...