27.10.15

Үртэй хүний жаргал зовлон

Ийм нэртэй пост саяхан хаанаас уншлаа. Ялгаа юу байхав надад бас яг л ийм өдрүүд болж байна.

Бага маань өвдөж сандаргаад, өндөр халуураад эвгүй. Шөнө цурам хийхгүй хоноод, өдөр нь ажилдаа явчаад орой хүүгээ аваад оройн хоол бэлдээд зунгааралдаад суужийсан охин маань ороод ирлээ. Нааш ир гээд дуудаад байхаар нь очсон чинь түмпэнд бүлээн ус хийгээд тавьцан, ээжийнхээ хөлийг угаана гэнэ. Иргэний Боловсрол гэдэг хичээлийн даалгавар гэнэ. Амьдралдаа анх удаа хүнээр, тэр тусмаа хайртай охиноороо хөлөө угаалгаж үзлээ. Жижигхэн гараараа савандаад илээд эвлэгхэн гэж хөөрхөн. Хамаг ядаргаа арилаад, хайр гэдэг ундраад. Төрүүлж өсгөсний ачийг төвөггүйхэн ингээд л хариулчихлаа миний охин. Ийм зүйл зааж өгсөн хичээл, багшид нь бас талархаад баршгүй. Би өөрөө лав ээжийгээ ядраад ирэхэд нь хөлийг нь угаагаад өгөх ухаан сураагүй л юм даг...

Сүүлд энэ хоёр дууг ээлжлээд л сонсож байна.






17.9.15

"Hope" by Emily Dickinson

Энэ шүлгийг уншаад сэтгэл гэдэг дэнслээд, орчуулаад орхихсон гэж мөрөөдөөд, онгод ирдгүй өчнөөн удлаа. Өнөөдөр буулгамар аядсан боловч эх хэлнийх нь гайхалтай уран утга санаа, хэмнэл болоод зүйрлэлийг санасандаа хүртэл хөрвүүлж үнэхээр барсангүй. Өөр гоё орчуулга нь байдаг бол олж унших юм сан.

Emily Dickinson

"Hope" is the thing with feathers -
That perches in the soul -
And sings the tune without the words -
And never stops - at all -

And sweetest - in the Gale - is heard -
And sore must be the storm -
That could abash the little Bird
That kept so many warm -

I’ve heard it in the chillest land -
And on the strangest Sea -
Yet - never - in Extremity,
It asked a crumb - of me.


"Найдвар" гэх бяцхан бялзуухай
Сэтгэлийн гүнд үүрээ засаад
Үггүй дууг намуухан аялах нь
Эцэс төгсгөл гэж үгүй

Амьдралын шуурганд илүү ялдам
Алив хүний сэтгэлийг бүлээтгэх 
Зовлонгийн ир хурц гэмээ нь
Зоргоороо шувуухайг нухчин даршгүй

Царцам хүйтнээс цаглашгүй алс руу
Цойлон дуурьсах найдварын аяз
Үймэрч цөхрөхдөө ч горьдлого шувуухай
Үмх хоол надаас гуйгаагүй

Quinny

Өдрийн бодол, шөнийн зүүд гэдэг нь болоод байна.


VW Beetle авч унахсан гэж боддог байхдаа ч ингэтлээ мөрөөдөж сүйд болоогүймсан. Энэ тэргийг гартаа оруулаад хүүгээ суулгачаад түрээд явж байхсан гэж ямар их хүсвээ. Хүсэл минь биелж нилээд олон жил эдэлсэн хуучин тэрэг худалдаж авлаа. Санаа минь амрах буйзаа гэтэл үгүй аж. Өвлийн дулаалга хучлага, нэмэлт хэрэгслийг нь авах сан гэхээс байж ядах болов. Хэрэглээд үзэхээр үнэндээ аятайхан дамшиг юм. Залуурдлага сайтай, хөнгөхөн, хүүхдэд эвтэйхэн, дизайнлаг.  Миний хэтийн зорилго бол ҮЦХ-гийн гүйлтийн замаар хүүгээ түрээд алхах, гүйх, хойтон жилийн 6 сарын марафонд 5км-т оролцох явдал юм. Одоогоор гэр холдоод тийшээ очиж амжихгүй байгаа ч, захиалсан байр ашиглалтанд орчуул /уг нь орох хугацаа нь өнгөрсөн, он гарахаас өмнө амжиж орохгүй шинжтэй байгаа/ тийшээ ойртоод энэхүү чин хүсэл минь биелэх нягууртайм байгаам. Дүн өвлөөр биш юмаа гэхэд хавар эртхэн гараад алхаж, гүйж эхлэхэд хучлага дулаалга зайлшгүй еэ. Монголоос олдохгүй, Солонгос руу ч бас хялбар биш юм. Интернетээр хичээллэсэн 20 орчим жилийнхээ 99 арга мэхийг ашиглаад оролдож л байна ккк.

Орой ажлаа тараад хүүгээ аваад гэрлүүгээ тэрэгтэй нь алхдагийн. Уран жолоодлого, хурц алсын хараа, түргэн гавшгай алхаа гэдэг чухам энэ биед минь цогцлон бүрэлджээ гэж би бахархалтай хэлнээ. Аль болох замын бартаа саадыг эртнээс тооцоолоод сүлжээд үнэн кайфтай алхдышд. Хотын төв хэсгээрээ бас ч гэж тэрэгтэй хүмүүсээ бодолцоод хашлага хаалт нь намхан аятайхан болцын билээ. Манай хүү ч ээжийгээ дуурайгаад тэнэх хоббитой, гадаа л явж байвал уйлаад уцаарлаад байхгүй дуртай.

Нэг сонжоо бөглөсөн чинь гайхмаар өөдрөг зан чанартай гэж гарлаа лд. Би гайхаагүй. Өнөөдөр өөдрөг дээрээ тавьцан байгаагаа мэдэрч байсийм. Ийм өдөр өглөө босоол өөрийнхөө толиотой, гуалиг сайхан байгаагаа анзаарч тольдоод эхэлдэг. Бас нэг онцлог нь дундрашгүй их төлөвлөгөөнүүд. Бүгдийг нь хийгээд дууссан ч эцэж цуцахгүй мэт мэдрэмжинд эзэмдүүлчдийн. Ийм өдөр онгод сайн орно. Гэдэсний гүнээс таатай долгион тархаад л, гар хуруу өөрсдөө мэдээд л баахан юм биччинэ. Амжиж ашиглаад авах хэрэгтэй ийм өдрийг.

Шал эсрэгээрээ өдрүүд бас байна. Сэтгэл санаа шалаар хөглөрөөд, чирж явахад хүртэл тээртэй. Ажлын бүтээмж 0. Бас дээрээс нь айдас. Бүхнийг муу муухайгаар ургуулан бодож төсөөлөх, тэрнээсээ өөрөө цочиж, ёрын бодлоо сарниулах гэж толгой дээгүүрээ эргэлдэх шумуулыг үргээхийн дайтай гараа савчих энүүхэнд. Сэтгэлзүйчид очиж эмчлүүлмээр санагддын.



5.8.15

Officially...эдгэрэв

Гялс гуравхан үг биччээд гарах юмсан. Салхинд туугдсан мэт улам л завгүй өдрүүд. Нойрыг сэрж бардаг гэдэг шиг өмнөх ажлуудаа хийж байж л барна гэдгээ мэдрэвч бас хамаагүй ядарвал чадардаг гэдгээ ойлгосон болохоор хэт их ачаалал авахгүйхэн шиг санаатай яваад байхаар хувийн болоод хувьсгалын ажлууд Зайсан толгой хэрийн овоороод ирлээ.

Хүмүүс амраад л энд тэндгүй зугаалаал. Миний хувьд ч энэ зун ийш тийш шурдхийх боломжгүй өнгөрөх нь бололтой. Гэхдээ яахвээ том ажил амжуулж яваа хүн. Дараа нь зугаалж, тэнэж амжнөө амжина.

Охиндоо дүүг нь эртхэн гаргаж өгдөг байж гэж хааяа харамсах юм. Ганц хүүхэд хаваажид гэж ирээл том үсгээр бичсэн байснаа харлаа. Гаргаж өсгөхөөс халшраал яваад байсан, хүмүүс хоёрдохоо гаргаач гэхээр илүү үглэлээ гээд дургүй байдаг сан, тэгсэн чинь өөрөө одоо тааралдсан хүн болгонд маамуулаач гэж хэлмээр санагдаад байхын ккк. Өнөө амнаас унадаггүй "хайраа" гэдэг нялуун үг чинь хүүгээ харахаар аяндаа бөмбөрч гараад л. Хүүхэд гаргахаар хамаг залуу нас өнгөрчнө гэж бас шалтагладаг байлаа, гэтэл үр зулзага гэдэг чинь харин залуу насаа хадгалах ганц боломж юм байна шдээ, балчир төрх минь тэдний нүүрэнд бичээстэй, удахгүй миний залуу халуун насны залгамж халаа тэд минь болно.

Ажил, хүүхэд гэсэн хоёр туйлын хооронд резин шиг сунаж явтал багын найз маань нутагтаа ирээд, төрснөөс хойш анх удаа хүүгээ орхиод гарч гуравдагч ертөнцийн сураг ажгийг сонслоо. Сайхан байлаа. Сардаа нэг удаа ч болсон өөртөө зориулж бяцхан цаг гаргаж эхлэх санаа байна. Бүгдээрээ эрүүл энх, өвчингүй бол бусад нь аяндаа болно доо.

8.7.15

Өвчин ороогоод баларлаа

Ажилдаа орохдоо хүү минь мөөмгүй уйлах болуу гэж санаа зовж байсан маань гайгүй шиг, эмээгийнхээ гар дээр сок, каш, тараг эргүүлдээд л овоо дасаж байна. Гай газар доороос гэдэг шиг би өөрөө өвчин ороогоод нэмэргүй болчлоо. 

Нилээд ширүүхэн ханиадыг эмгүй давчлаа гээд баатар байтал гэнэт хамраас шар ногоон шингэн нус тасралтгүй гоожоод, 2 хоногийн дараа чихээр хүчтэй хатгуулаад. Ажлаа тарахыг хүлээх гэтэл тэсэхээ байгаад эмнэлэг рүү очоод үзүүлтэл гамрийт нь чих рүүгээ орсон байна, хэнгэрэг хагарах дөхсөн байна шүү гэсийн. Эмнэлгийн бараа харсан хүн санаа амраад л одоо бүх юм окэй гэж бодтол байдгүйэ... Орой нь өвдөлт намжингуут чихнээс шингэн юм цуваад эхэлсэн. Хэнгэрэг нь хагарчиж байгаа нь тэр гэнээ :(

Антибиотикоор бөмбөгдүүлээд, ам чих рүүгээ цацлага дусаалга тасралтгүй хийгээл байж байгаа хэдий ч нөгөө чих нь бас хагарах аюултай болцон байна гэхийн. Гэв гэнэт ингээл дүлий болчдын байхдаа гээл гутраад нулимс асгаруулав. Уйлж болохгүй хайр гэж байдаг юм байна гээд дуу байдагшд. Уйлж болохгүй өвчин гэж байдгийн байна. Уйлахаар хамар улам битүүрээд бүр балрах шинжтэй. Хамраа аль болох онгорхой байлгажийж доторх идээ үрэвсэл нь арилдаг гэнээ. 

Хүмүүсийн яриа заримдаа сайн сонсогдохгүй, ялангуяа их шуугиантай орчинд ярьж байгаа хүн рүү анхаарлаа хандуулж чихээ дэлдийлгэхгүй бол сонсохгүй шинжтэй. Давын өмнө дархлаагаа хурдан сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд үрэвслээ дараад авчуул дараа нь хэнгэрэгээ нөхүүлэх энээ тэрээ гээл явдаг байх даа. Блогоо завсарласан жил орчмын хугацаанд дэндүү их ачаалалтай амьдарсан, их ч ядарчээ. Дээрээс нь жирэмсэн, хөхүүл гээд өвдсөн ч эм уухгүй гүрийгээд өвчнөө бүр хүндрүүлчихсэн бололтой.

Биеийнхээ илгээж буй түгшүүрийн дохиог цаг тухайд нь анзаарч эрүүл мэндээ анхаарч баймаар юм байна шүү таминээ.

1.7.15

Back to work

Ажилдаа эргээд орчихлоо. Хурдан ч юмаа даа. Хэтрүүлэг, дөвийлгөгүй яг шууд утгаараа өчигдөр декретээ авсан санагдах юм. Уураг тархи тэр чигтээ бэйби үйл ажиллагаанд төвлөрч ажилласан болохоор 5 сар үнэхээр гялалзаад өнгөрчлөө. Ажил дээрээ компүүтрээ нүдээд сууж байхад угжаа идэхгүй пээдийдэг, уурлахаараа айлгадаг, МАНТУУНАА хочит малигар цагаан хүүтэй болсон маань зүүд зэрэглээ мэт, итгэмээргүй ч юм шиг санагдах. Өдрийн цайны цагаар эмээгийнд нь гүйж очин хөхүүлж байхад мянга мянган имэйлэндээ живсэн компьютер, овоорсон их ажил, мартаад хоолтойгоо холиод идчихсэн элдэв нууц үг, IP хаягууд надад огтоос хамааралгүй өөр ертөнц мэт санагдах.

Параллел хоёр ертөнцийн хооронд жирийгээд байж дээ.

Хөлд эвтэйхэн хөөрхөн пүүз олж авах хэрэгтэйн байна.

Түр bye...

31.5.15

Нуль реализм

Хэдэн жилийн өмнө анх энэ блогоо нээж байхдаа... ажил гэр, нөхөр хүүхдээс өөр бодох сэтгэх зүйлгүй, жинхэнэ БИ-гээ хаа нэгтээ гээчихсэн гэж ирээд л маш их харамсдаг байж билээ. Алдагдсан БИ-гээ олж авах гэж, амьдралын үй түмэн ид шидээс амжиж хүртэх гэж адган яарах сэтгэл төрж байсан сан.

Гэтэл сонин юм шүү, би одоо буцаад л тэр цэг дээрээ ирчихсэн байна. Тэр цэг гэдэг нь орон гэр, үр хүүхэд, гэр бүлээс өөр зүйлд үнэндээ сонирхол төрөхөө больсон 100% ЭЭЖ төлөв. Саяхан л үргэлж бичдэг байсан гуниг ганихрал, гэгэлзэл догдлол, мэдрэмж мэдрэхүй одоо үнэндээ сонин биш болчиж.

Том хүүхдийн хичээл сургууль /хувийн сургуулиас шилжүүлж улсын сургуульд оруулсан нь зөвдвүү буруудвуу/, хүмүүжил төлөвшил /ичимхий занг нь яаж болиулах вэ гэх мэт/, эрүүл мэнд /архаг бронхитод юу сайн бэ?/ бага хүүхдийн өсөлт хөгжилт, вакцин тариа /монголд 5т вакцин гэж хийдэг, тэр нь 5 янзын өвчний вакциныг нэг дор тарьдаг болохоор хүүхдэд дархлаа тогтохдоо нилээд хүнд тусдаг юм шиг санагдсан/, угж соосог /ажилдаа удахгүй орохлээр шийдэх ёстой асуудал/ гэх мэт л хамгийн их сэтгэл зовоож байна. Хөрсөн дээрээ бат газардсан байгааз ккк.

Найз нөхдөөсөө их холдож байна. Ярих сэдэв хумигдаад ирэхээр утсаар чалчих, уулзаж хууч хөөрөх давтамж улам цөөрөх...Сонин юу байна гэхээр хүүхдээс өөр сонингүй. Тэглээ гээд гадаа нарлаж суугаа ээж нартай танилцаад ярилцаад сууж чадахгүйн. Сэдэв нь таарлаа ч яриа нийлж өгөхгүйн байлээ. Хэдэн онлайн найзаасаа өөрөө зугатаацан. Угаасаа нүүрном, инстаграмаа шинэчлэхээ болиод удаж байгаа. Цаанаасаа л өөрийн мэдэлгүй нэг хачин зожиг болчихсон.Уншина гээд авсан хэдэн ном шүүгээндээ мөнхөрлөө.

Орон гэрийн асуудал бас анхаарлын төвд байгаа. Байраа томруулкээд, бас нэг зуслангийн байшинтай болчкээл зүтгээд байна. Өмнө нь дэгэж дэрвэж гэгэлзэж гунхаж явахдаа ийм асуудлаа жоохон ч гэсэн бодож санаа тавиж байхгүй яав даа гэж харамсахын. Надаас бусад хүмүүс тэнцүүхэн, баланс бариад болдог л байх. Аль нэг тал руугаа бүрэн туйлширдаг нь хувь хүний онцлог юм болуу.

Сониноос юнивижн кино санд нэг со кино орчуулж үзлээ. Анх их амархан санагдаад юүхэн байхав гэж бодтол ёстой их цаг авдаг орчуулга юм байлээ. Хадмал орчуулга бол арай амархан, дуу оруулна гэхээр амны хайрцаг энээ тэрээ гээд ярвигтай эд юм. Тэгж их цаг авдаг хэрнээ ажлын хөлс нь үнэн бага. 2 дох киногоо гүрийгээд орчуулсан, цаашдаа хийх эсэхээ бодож байж шийднээ.


17.2.15

Бурхан

- Бурхан гэж байдгиймуу?
- Байдгийн бол яагаад харагдадгүйн?
- Хүмүүс өөрсдөө зохиоцын бишүү?
- Бурхан яагаад ийм олон янз байгаан???

гэх мэт ноцтой асуултуудад олигтой хариулт өгч чадахгүй болоод байнаа. Манайх угаасаа аль нэг шашныг онцгойлон шүтдэг айл биш болохоор ийм тийм гээд барин тавин заагаад өгчих итгэл үнэмшил үгүй юм. Ертөнцийн хүмүүсийн итгэл, шашин шүтлэгийн талаар бүрэн лекц уншиж чадах биш, тэглээ гээд ч 8 настай охинд ойлгогдохоор байж чадахгүй биз... Миний охин ээжийн бурхан шүү дээ гэж л баттай хэлэх юм даа.

27.1.15

Adiós Demis Adiós

Жоохон байхад манайх "нүдний шилтэй" байшинд амьдардаг байсын. Байр маань хараа муутай, тэгээд шил зүүдэг байсан хэрэг лдээ. Нэг буландаа нүдний шилний газартай байсан юмаа ккк. Хажууд нь пянз тоглуулагчийн прокат ажилладаг, аав ээж хоёр хааяа авчирнаа. Битлз, Пинк Флойд сонсож өслөө шдээ гэж худлаа бураад юүгхүү. ABBA, Carpenters, Bee Gees, нэрийг нь санахгүй байгаа нээх гоё хоолойтой жоохон хүүхэд /өсвөр насандаа хоолой нь эвдрээд дуулахаа больцон гэсэн/, тэгээд Demis Roussos гэсгээд цөөхөн хэдэн пянзтай, тэд нарыгаа тавьж сонсдог байлаа.

Demis Roussos-д маш их дуртай, нэг ягаан хавтастай тэмдэглэлийн дэвтэр олж аваад дуунуудых нь нэр, үгийг бичиж авч нандигнан хадгалдаг байж билээ. Тэр үед дуучных нь царай зүсийг олж харах боломж бараг байх биш, зураг үзлээ ч бавайсан хар сахал самбаа л харагдаа биз, сөөнгөдүү хоолойтой болоод тэрүү би их л настай хүн гэж төсөөлдөг байсан юм. Буурал толгойтой, цагаан сахалтай өвөө гэж.

Өчигдөр таалал төгссөнийг нь сонсоод, яг үнэндээ түүнийг амьд сэрүүн гэж огт бодоогүй явж байсан болоод гайхсан. Дууг нь хайж сонсонгоо клипийг нь үзлээ, залуухан байжээ тэхэд.




Дуртай байсан хэдэн дуугаа playlist-ээр оруулав.

Youtube-ийн реклам арай л замбармаагүй ихэсцийм шигээ. Хэдэн дуу сайхан угсруулчих гэхээр дундуур нь бла бла гээд орж ирээд байх байх шүү...

3.1.15

бүтэлгүйтэл...

Шинэ оны мэнд!

Энэ жил нээх сүр дуулиан, наастр уур амьсгалгүй он солигдчихлоо. Уг нь цаадах чинь хилийн чинадад ирсэн гэжуга. Мөнгө цаас, ажлын чөлөө, бусад тохироо бүрэлдэхийг чухам анаж хүлээж байгаад өдрийн бодол шөнийн зүүд болсон Со нутагтаа хөл тависан гэжуга. Наашаа ирэхиймсаан гээд мөрөөдөж байхад мөрөөдөл минь тун чиг амттай байж билээ. Харин бодитоороо тийм сайхан зүүд шиг биш байнөө.

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...