8.7.15

Өвчин ороогоод баларлаа

Ажилдаа орохдоо хүү минь мөөмгүй уйлах болуу гэж санаа зовж байсан маань гайгүй шиг, эмээгийнхээ гар дээр сок, каш, тараг эргүүлдээд л овоо дасаж байна. Гай газар доороос гэдэг шиг би өөрөө өвчин ороогоод нэмэргүй болчлоо. 

Нилээд ширүүхэн ханиадыг эмгүй давчлаа гээд баатар байтал гэнэт хамраас шар ногоон шингэн нус тасралтгүй гоожоод, 2 хоногийн дараа чихээр хүчтэй хатгуулаад. Ажлаа тарахыг хүлээх гэтэл тэсэхээ байгаад эмнэлэг рүү очоод үзүүлтэл гамрийт нь чих рүүгээ орсон байна, хэнгэрэг хагарах дөхсөн байна шүү гэсийн. Эмнэлгийн бараа харсан хүн санаа амраад л одоо бүх юм окэй гэж бодтол байдгүйэ... Орой нь өвдөлт намжингуут чихнээс шингэн юм цуваад эхэлсэн. Хэнгэрэг нь хагарчиж байгаа нь тэр гэнээ :(

Антибиотикоор бөмбөгдүүлээд, ам чих рүүгээ цацлага дусаалга тасралтгүй хийгээл байж байгаа хэдий ч нөгөө чих нь бас хагарах аюултай болцон байна гэхийн. Гэв гэнэт ингээл дүлий болчдын байхдаа гээл гутраад нулимс асгаруулав. Уйлж болохгүй хайр гэж байдаг юм байна гээд дуу байдагшд. Уйлж болохгүй өвчин гэж байдгийн байна. Уйлахаар хамар улам битүүрээд бүр балрах шинжтэй. Хамраа аль болох онгорхой байлгажийж доторх идээ үрэвсэл нь арилдаг гэнээ. 

Хүмүүсийн яриа заримдаа сайн сонсогдохгүй, ялангуяа их шуугиантай орчинд ярьж байгаа хүн рүү анхаарлаа хандуулж чихээ дэлдийлгэхгүй бол сонсохгүй шинжтэй. Давын өмнө дархлаагаа хурдан сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд үрэвслээ дараад авчуул дараа нь хэнгэрэгээ нөхүүлэх энээ тэрээ гээл явдаг байх даа. Блогоо завсарласан жил орчмын хугацаанд дэндүү их ачаалалтай амьдарсан, их ч ядарчээ. Дээрээс нь жирэмсэн, хөхүүл гээд өвдсөн ч эм уухгүй гүрийгээд өвчнөө бүр хүндрүүлчихсэн бололтой.

Биеийнхээ илгээж буй түгшүүрийн дохиог цаг тухайд нь анзаарч эрүүл мэндээ анхаарч баймаар юм байна шүү таминээ.

1.7.15

Back to work

Ажилдаа эргээд орчихлоо. Хурдан ч юмаа даа. Хэтрүүлэг, дөвийлгөгүй яг шууд утгаараа өчигдөр декретээ авсан санагдах юм. Уураг тархи тэр чигтээ бэйби үйл ажиллагаанд төвлөрч ажилласан болохоор 5 сар үнэхээр гялалзаад өнгөрчлөө. Ажил дээрээ компүүтрээ нүдээд сууж байхад угжаа идэхгүй пээдийдэг, уурлахаараа айлгадаг, МАНТУУНАА хочит малигар цагаан хүүтэй болсон маань зүүд зэрэглээ мэт, итгэмээргүй ч юм шиг санагдах. Өдрийн цайны цагаар эмээгийнд нь гүйж очин хөхүүлж байхад мянга мянган имэйлэндээ живсэн компьютер, овоорсон их ажил, мартаад хоолтойгоо холиод идчихсэн элдэв нууц үг, IP хаягууд надад огтоос хамааралгүй өөр ертөнц мэт санагдах.

Параллел хоёр ертөнцийн хооронд жирийгээд байж дээ.

Хөлд эвтэйхэн хөөрхөн пүүз олж авах хэрэгтэйн байна.

Түр bye...

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...