17.9.15

"Hope" by Emily Dickinson

Энэ шүлгийг уншаад сэтгэл гэдэг дэнслээд, орчуулаад орхихсон гэж мөрөөдөөд, онгод ирдгүй өчнөөн удлаа. Өнөөдөр буулгамар аядсан боловч эх хэлнийх нь гайхалтай уран утга санаа, хэмнэл болоод зүйрлэлийг санасандаа хүртэл хөрвүүлж үнэхээр барсангүй. Өөр гоё орчуулга нь байдаг бол олж унших юм сан.

Emily Dickinson

"Hope" is the thing with feathers -
That perches in the soul -
And sings the tune without the words -
And never stops - at all -

And sweetest - in the Gale - is heard -
And sore must be the storm -
That could abash the little Bird
That kept so many warm -

I’ve heard it in the chillest land -
And on the strangest Sea -
Yet - never - in Extremity,
It asked a crumb - of me.


"Найдвар" гэх бяцхан бялзуухай
Сэтгэлийн гүнд үүрээ засаад
Үггүй дууг намуухан аялах нь
Эцэс төгсгөл гэж үгүй

Амьдралын шуурганд илүү ялдам
Алив хүний сэтгэлийг бүлээтгэх 
Зовлонгийн ир хурц гэмээ нь
Зоргоороо шувуухайг нухчин даршгүй

Царцам хүйтнээс цаглашгүй алс руу
Цойлон дуурьсах найдварын аяз
Үймэрч цөхрөхдөө ч горьдлого шувуухай
Үмх хоол надаас гуйгаагүй

Quinny

Өдрийн бодол, шөнийн зүүд гэдэг нь болоод байна.


VW Beetle авч унахсан гэж боддог байхдаа ч ингэтлээ мөрөөдөж сүйд болоогүймсан. Энэ тэргийг гартаа оруулаад хүүгээ суулгачаад түрээд явж байхсан гэж ямар их хүсвээ. Хүсэл минь биелж нилээд олон жил эдэлсэн хуучин тэрэг худалдаж авлаа. Санаа минь амрах буйзаа гэтэл үгүй аж. Өвлийн дулаалга хучлага, нэмэлт хэрэгслийг нь авах сан гэхээс байж ядах болов. Хэрэглээд үзэхээр үнэндээ аятайхан дамшиг юм. Залуурдлага сайтай, хөнгөхөн, хүүхдэд эвтэйхэн, дизайнлаг.  Миний хэтийн зорилго бол ҮЦХ-гийн гүйлтийн замаар хүүгээ түрээд алхах, гүйх, хойтон жилийн 6 сарын марафонд 5км-т оролцох явдал юм. Одоогоор гэр холдоод тийшээ очиж амжихгүй байгаа ч, захиалсан байр ашиглалтанд орчуул /уг нь орох хугацаа нь өнгөрсөн, он гарахаас өмнө амжиж орохгүй шинжтэй байгаа/ тийшээ ойртоод энэхүү чин хүсэл минь биелэх нягууртайм байгаам. Дүн өвлөөр биш юмаа гэхэд хавар эртхэн гараад алхаж, гүйж эхлэхэд хучлага дулаалга зайлшгүй еэ. Монголоос олдохгүй, Солонгос руу ч бас хялбар биш юм. Интернетээр хичээллэсэн 20 орчим жилийнхээ 99 арга мэхийг ашиглаад оролдож л байна ккк.

Орой ажлаа тараад хүүгээ аваад гэрлүүгээ тэрэгтэй нь алхдагийн. Уран жолоодлого, хурц алсын хараа, түргэн гавшгай алхаа гэдэг чухам энэ биед минь цогцлон бүрэлджээ гэж би бахархалтай хэлнээ. Аль болох замын бартаа саадыг эртнээс тооцоолоод сүлжээд үнэн кайфтай алхдышд. Хотын төв хэсгээрээ бас ч гэж тэрэгтэй хүмүүсээ бодолцоод хашлага хаалт нь намхан аятайхан болцын билээ. Манай хүү ч ээжийгээ дуурайгаад тэнэх хоббитой, гадаа л явж байвал уйлаад уцаарлаад байхгүй дуртай.

Нэг сонжоо бөглөсөн чинь гайхмаар өөдрөг зан чанартай гэж гарлаа лд. Би гайхаагүй. Өнөөдөр өөдрөг дээрээ тавьцан байгаагаа мэдэрч байсийм. Ийм өдөр өглөө босоол өөрийнхөө толиотой, гуалиг сайхан байгаагаа анзаарч тольдоод эхэлдэг. Бас нэг онцлог нь дундрашгүй их төлөвлөгөөнүүд. Бүгдийг нь хийгээд дууссан ч эцэж цуцахгүй мэт мэдрэмжинд эзэмдүүлчдийн. Ийм өдөр онгод сайн орно. Гэдэсний гүнээс таатай долгион тархаад л, гар хуруу өөрсдөө мэдээд л баахан юм биччинэ. Амжиж ашиглаад авах хэрэгтэй ийм өдрийг.

Шал эсрэгээрээ өдрүүд бас байна. Сэтгэл санаа шалаар хөглөрөөд, чирж явахад хүртэл тээртэй. Ажлын бүтээмж 0. Бас дээрээс нь айдас. Бүхнийг муу муухайгаар ургуулан бодож төсөөлөх, тэрнээсээ өөрөө цочиж, ёрын бодлоо сарниулах гэж толгой дээгүүрээ эргэлдэх шумуулыг үргээхийн дайтай гараа савчих энүүхэнд. Сэтгэлзүйчид очиж эмчлүүлмээр санагддын.



👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...