9.11.16

Impression in November

Impression...
Намар дуусч байгаа нь хавар эхэлж байх шиг
Навч шиг том цаснууд гудамж дүүртэл орж...
Гудамж дүүрэн хөглөрөх цагаан цагаан өдрүүдийг ээ
Гурван бүсгүй хүн хоёр шүхрийн доор.
Ягаан ч юм шиг туяатай бүв бүдэгхэн өглөөг
Яг дээрээс нь хараад хөшигний ард суухад
Цасны ганцхан дусалд хөндүүрлэж ниссэн навч
Цахлай шиг тэрүүхэндээ дэвснээ унаж явааг ээ.
Намар дуусчихлаа, одоо хавар болно
Гурван бүсгүйн шүхэр галуудын ганганаанд дэрвэлзэв. (Л.Ө)



Impressionist чиглэлийн зурганд дуртайм байлээ. Тод гэгээлэг өнгө, бодит биш хийсвэр дүрс, өөдөөс өөрийн мэдрэмж мэдрэхүйг хүүрнэн өгүүлэх мэт амьд амьсгалах зургуудад дуртай.





Обама гараасай гээд бичиж байснаас хойш 8 жил өнгөрчихсийм гэж үү. Жинхэнэ утгаараа солиотээээээ хүн ялкээд, түгшүүртэй байх шиг байна... 


24.10.16

For her

Жижигхээн хөөрхөн найзынхаа тухай бичье гэж бодлоо.

7-р ангид элсдэг жил манай ангид нэг охин шилжиж ирсийн. Туулайн бүжин /бөжин гэж бичих нь зөв гэлүү??? Найзыгаа энд Бүжин гээд нэрлэчий/ шиг эгдүүтэй том алаг нүдтэй, намхан нуруутай боловч сагс сайн тоглодог, биднийг бодвол их хэрсүү ухаалаг охин. "Намар" гэдэг сэдвээр зохион бичлэг бичихэд л анх түүнийг хичнээн "догь" охин болохыг мэдсэн юм даа. Мadness-ын дуу байдаг даа, "намайг авахаар намар ирлээ" гээл... Бараг л тиймэрхүү гүн утгатай өгүүлэл бичсэн байсан. Ангайж байгаам чинь, ингэж сэтгэж болдгийн байна гэж анх ухаарч байж ккк.



          

Надтай адилхан 2 охин дүүтэй, айлын том. Номонд хорхойтой, даруу төлөв зантай /аая/ гээд бид хоёрт төстэй тал их байжээ. Тэхдээ Бүжин маань намайг бодвол биеийн тамиртаа их мундаг, жижигхэн хэрнээ гоол сайтай, тэмцээн болохоор л олдохгүй үнэтэй хүндтэй хүн шдээ. "Интернетийн их эрин үе" эхлэхэд монстуднетийн чатыг хэсэг сахисөөн. Эмнэлэгт хэвтэж байхад нь чатаар танилцсан залуу нь очиж уулзаад, би булангийн цаанаас нуугдаж харж нтр. Одоо өөрөө тэрийгээ санахгүй байгаан, би өчигдөр юм шиг санажийн.

Амьдралын эргүүлэг түүнийг Герман луу, намайг Солонгос руу шидсэнээс хойш тоймтой тухтай уулзсан нь цөөхөн. Хааяа нэг захиа занаа бичилцэнэ, үе үе хайрцаг дүүрэн чиклаадтай бэлэг авна. Хүнтэй сууцгаалаа, хүүхэд гаргацгаалаа...сураг ажиг сонсоод л дэлхийн бөмбөрцгийн хоёр бөөрөнд амьдарцгаагаал...

Санаж явбал бүтнээ гэж, сая 8 сард найзындаа зочилж очих завшаан тохиолоо. Герман, Австри, Швецарь гурван улстай хиллэдэг Bodensee /Lake Constance/ гэдэг нуурын эрэг дээрх хотод амьдардгийн байна.


Хөөрхөн хүү нь 6 хүрч, сэргэлэн гэж жигтэйхэн, ерөөсөө ичиж бишүүрхэнэ гэж байхгүй. Германаар баахан юм яриал байна яриал байна, би тэр дундаас ганц хоёр мэддэг үг шүүрч аваал таамгаар ойлгоод монголоор хариулаастай. Янзын царайлаг сайхан залуу гарна даа. Нээрээ би хувцастай байхыг нь хараагүйн байна, гэдсэн дээрх 6 pack-аа гайхуулаал нүцгэн гүйгээд байсан шүү тэр залуу.

Бүжин надад газар үзүүлнэ гээд бид хоёр Австри тал руу усан онгоцоор явлаа. Кофе, жимсээр дайлуулж эрхэлсэн шигээ явсаар Bregenz хотын Pfaender гээд оргил руу нь дүүжин богооноор гарлөө.




Энэ миний авсан зураг биш л дээ, угаасаа ийм цэлмэг байгаагүйн. Оргил дээрээс эргэн тойрноо харж баясчаад, зураг хөргөө даруулчаад хоол идэнгээ ганц шил шар айраг уусан. Германы шар айрагны амттайг хэлэх үү, миний догдолсон сэтгэлийг хэлэх үү... Тэндээс гарахдаа дэн дун болчжээ хөөрхий. Согтууруулах ундаа уухад амттай байх тусмаа толгойд гарах нь амархан байдаг гэдгийг эрдэмтэд баталсан уу? Батлаагүй бол батлаадхаарай яг үнэн шүү :р

Уулнаас доошоо буугаад, нуурын эрэг дээр барьсан Трубадур дуурийн сетийг сонирхчоод, буцаад Герман луу богоондоо суугаад дрин дрин гээд яваад өгчаагаан. 


Герман талдаа буучаад, Бүжингийн гэр лүү буцах гээд хотын төвөөр нь ганц хоёр юм сонирхоод явжийтал гэнэт црин црин... уусан юм нь гарсын байлгүй утсаа хаячжээ гэдгээ сая нэг юм ухаарч байгаан. Уг нь тийм үнэтэй гоё утас биш л дээ, умайсан жижкэн дэлгэцтэй. Ухаалагшүү юм гэсэндээ газрын зураг суулгаад хараад явахад их хэрэг болдог, бас нүүрэн дээрээ бичкэн түнтгэр хүүгийн минь зураг байгаа болохоор бүр хайран санагдаад. Найздаа хэлэхээс санаа зовсхийгээл... хаячжээ яахуу гэсэн чинь. Шууд л буцы явы гэсэн. 

Пижигнээл буцаад богоондоо... Туулайчлаа наасан. Хэрвээ баригдвал хүн тус бүр 60 еврогийн торгуултай. Бодоол явлаа яг хаана хаячив? Жорлон ороод мартчихвий гэж тавиад тэр чигтээ гарснаа сэргээн санав. Хаанахын жорлон байсныг нь санадаггүй. Метроных лав биш байв, тэхээр өнөөх оргил дээр л мартсан болж таарлаа. Дээшээ гарах гэж бас билет авах нь дээ бараг л утасныхаа үнэтэй дүндээ дүн болох нь гэж бодоол очоод асуутал /өөрөө асуусым шиг бичжээ найзаараа асуулгаад өөрөө хажууд нь Шрекийн муурны онигор хувилбарыг нь үзүүлээд ширтээд зогсжийсон / үнэгүй билет өгөөд үзчээд ир гэдэг байгаа. Дүүжин богоондоо дахиал суулаа, эхэлж гарахад хүн ихтэй байсан бол энэ удаа хоосон шахуу. Хүнгүй байгаа дээр нь зургаа дарууллаа, учиргүй инээсэн гарчээ, утсаа хаяцан хүний царай лав бишээ тэр.

Найзынхаа тухай бичнэ гэчээд хэрхэн утсаа хаяж хөглөсөн тухайгаа өнгөтөөр ярьсаар байгаад дуусах нь. Юутай ч Бүжингийнхээ хүчинд, утсаа эргүүлж олсон тэр баярт мөчийг хэзээ ч марташгүйээ...Герман хүмүүсийн шударга үнэнч занд бас талархмаар. 

Нааш цааш явсаар байтал цаг оройтож, сүүлийн автобусанд суух гэж хоёулаа гүйв. Багын спортлог байсан, тэгээд одоо бас гүйдэг болохоор Бүжин маань шатны өөдөө нэр шигээ хэд дэгдээд алга болж өглөө. Би араас нь аахилан, амьсгаадан гүйж явахдаа дасгал хөдөлгөөн хийе гэж өөртөө ам өгсийм. Даанч одоо болтол хэрэгжүүлж амжаагүй л байна. Энэ тухай дараа жич бичнээ.

Маргааш нь бид хоёр Zeppelin музей үзсийн. Тэнд ер нь музей ихтэй, дандаа интерактив үзмэртэй болохоор их сонирхолтой ч юм билээ. Өөр музейнүүд үзсэн тухайгаа бас жич.
Zeppelin гэдэг нь нэг төрлийн нисдэг бөмбөлөг юм, гэхдээ дотроо мотортой, уртаа гонзгой зууван хэлбэртэй. 


Энэ шүү дээ. Бүжингийн амьдардаг хотод ийм zeppelin-ий үйлдвэр байдаг юм билээ. 1937 онд Hindenburg гэдэг нүсэр том  /245 метр, зураг дээр Боинг онгоцтой харьцуулсан байна/ zeppelin нисэж яваад сүйрч, маш том осол болсон юм билээ. Музей дотроо Хинденбург бодитоороо ямар бүтэцтэй байсан, өрөө тасалгаа ресторан, сууж явсан хүмүүсийн хувцас хэрэглэл, ажилтнууд нь ямар их ачаалалтай ажилладаг байсан гээд үүх түүхийг харуулсан байна лээ. Энэ ослын тухай кино гэж байдаг болов уу, Титаник сүйрсэнтэй л дүйцэх хэмжээний байх, дотор нь бас хайр дурлал энээ тэрээ байсан л байж таараа даа...гэж бодож явлаа.

Дараа хэзээ дахин уулзалдахыг таашгүй ч... тус тусын завгүй амьдралдаа түүртэн байнга холбоотой байж чаддаггүй ч, хорвоогийн хаа нэгтээ ухаалаг хөөрхөн найз минь аз жаргалтай аж төрөн суугаа гэх бодол, түүний хэрсүү жинтэй үгс түшигтэй сайхан байдгийм.

19.10.16

ИТХ-н сонгууль

Улс төр нээрээ шог байнаа тэ нтр...
Өнөөдөр сонгууль болжаагаа нь гоё. Хүмүүс бүгд амраад, хүүхдүүд гэртээ, би хүргэж өгөх гэж яарахгүй, гэхдээ манайх ажиллаад, сонгуулиа өгөөрэй гэж 2 цагийн чөлөө өгөөд, тэрийг нь ашиглаад кофе уунгаа ном уншиж налайгаад, гараад алхах зуур блогоо бичих онгод ундраад, алдчихгүйн тулд гялс гүйж ирээд, компьютерээ асаангуут блог руугаа шагайгаад, намайг үгүйлсэн комментуудад сэтгэл уяраад... ингээд энэ бичлэг төрвөө гэж :р Тэхээр гарчигаа сонгуульд зориулсан нь зөв биз дээ.

Ном унших завгүй ч харагдахаар нь аваал тавиад байдаг нь хэвээрээ. Өглөө гарахдаа "Мастер Маргарита 2"-г сугалаад цүнхэлцийн. "Мэлхийн зам" гээд өөр нэг ном нь уншихын аргагүй солиотойн байлээ. Мастер нь хэн Маргарита нь хэзээ гарч эхлэхийн бүүмэд, ямар ч байсан их сонирхолтой дээрээ явж байгаа.

20-н хэдтэйдээ охиноо гаргаад, жилийн дотор эргээд формондоо орсон сон. Зөвхөн биеийн галбир төдийгүй сэтгэл санаа, амьдралын хэмнэл, бодол санаа гэх мэт. 30-н хэдтэйдээ хүүгээ гаргаад 2 жил болох гэж байхад тархай бутархай хэвээрээ л байна. Задгай мөнгө шиг талаар нэг тарчихсан бие сэтгэлээ буцааж бүхэлдэх гээд амжидгүйэ. Насандаа байна уу, эсвэл монголын амьдрал аахар шаахар ахуйн асуудал ихтэй болоод өөртөө илүүчлэх цаг гарахгүй байна уу. Уг нь зун Сөүлд 7 хоног, Франкфуртэд 22 хоног ганцаараа сайхан амарсышд. Тэхдээ залхуураал орондоо пийв эсвэл вино ууж, драма үзэж хэвтсээр дэмий өнгөрөөчихсөн л дөө. Дасгал хийж турна, ном уншина, блог бичнэ гэсэн бүх зорилго талаар болсон.

Юутай ч одоо дахиад л замбараагүй хөглөрсөн puzzle шиг бодол санаагаа эвлүүлэх гэж оролдоно. Замын дунд зарим нэг хэлтэрхий нь хаягдаж гээгдсэн тул урьдынх шиг зураг гарч ирэхгүй нь, шинэ эмэгтэйг бүтээн босгохнээ тэр нь улирал солигдох, бороо цас орохын төдийд догдолж гүйгээд байдгаа лав болисон байх шинжтэй...

Энэ их гоё дуу




Дахиал шинэ жил хаяанд ирчихжээ. Олон хүнтэй уулзалтанд очиход бэлэн биш санагдсан хэвээрээ л... Дараа жил гээд хойшлуулж байсан нь өчигдөр юм шиг...

14.6.16

Bangkok



5 сарын эхээр Тайланд яваад ирэх завшаан тохиов. Ганцаараа, бөөн эрх чөлөө цаг завтай явах нь гээд орой болгон блог пост хийнэ дээ гэсээр нөүтбүкээ үүрээд явсым уг нь. Ар гэрийн ажил, хоол унд хүүхэд шуухад гэхгүй сайхан амарсан л даа, гэвч олон ангит драманд автаад завгүй байсаар ирсээн ккк.

Таксины жолоочийн ятгалганд автаад ийм урт завинд суучихсаан. Сүүлд мэдэхнээ хямд нь 50 батт нтр гээд байдаг гэсэн, би 1200 баттаар тансагласан гэжугаа. Монгол төгрөгөөр бол 80 мян. Венецийн гондола завийг үнэтэй гээд унаж чадаагүйм чинь энийг ч болсон унылдаа тээ. Гонжийсон урт, олон өнгөөр алагласан, үзүүртээ цэцэг чимэглэлтэй, мотортой завийг завьчинтай нь ганцаараа эзэгнэж хотын дундуур урсах гол, сувгийн дагуу өөд уруугүй сэлүүрдэн хөвлөө хө. Зарим газраа навсайсан ноорхой, өмхий самхай гэж жигтэйхэн, зарим хэсэгтээ шамбалын орон гэмээр цэцэг ногоо дэлгэрсэн гээд янз бүр л байх юм. 




Хааны ордонд нь очиж үзэх зорилготой гарсан боловч андуураад Wat Arun гээд дотроо хэвтэж буй Буддатай, паалан чимэглэл бүхий суваргаар дүүрэн том сүм рүү орж явцан.






Халуун нар, бүгчим уур амьсгал мань мэтийн хуурай газрын хүн амьтдыг дор нь ядрааж цуцаах юм. Сүмээ үзэж дуусаад яршиг "заза би харьлөө" гээд буудал руугаа буцсөөн. Үнэтэй завинд тансаглацан хүн чинь буцахдаа автуус, метро гээд ардын унаандаа суусан. Автуус нь таазандаа сэнстэй, хаалгагүй, кондуктор аниа нь шилбилзсэн нэг тиймэрхүү. Метро нь бол сайхан сэрүү татаал жаргалын ороон.


Траффик бол бас л аймаар юм билээ, яджаахад замын урсгал нь манайхаас эсрэгээрээ, машин байтугай мотоцикль, хүмүүс нь түгжрээд нам зогсоостой. 


Хөөрхөн заанууд everywhere.


Үнэхээр бурханлаг, шашинлаг. Байшин барилга бүр мөргөлийн индэртэй. Гадуур хүмүүс цэцгийн дэлбээ хэлхэж зардаг, тэрийг нь мөргөлийн индэр дээрээ битүү өлгөсөн харагдана.
Эзэн хаандаа ч бас их хайртайм шиг байлээ. Long live the KING гээд хаа сайгүй бичээтэй, урсдаг гэрлэн самбараар хамгийн өндөр цамхаг дээр нь хүртэл дурайж байх жишээний.

Тай массаж, lady boy хоёр алдартайг юу эс андах вэ, тэгээд нэг сумаар хоёр туулай буудаж ийм нэгэн хөөрхөн lady boy-р хөлөндөө массаж хийлгэлээ. Гар нь бол яг эр хүнийх байсаан.



Гудамжны хоол нь маш их таалагдсан, одоо харсан ч шүлс гоожоостой :р Тай соус яг миний дуртай амт юм байлээ, бас их хямдхан, дэргэдүүр нь өнгөрч яваад үнэрт нь олзлуулаад авку өнгөрч чадамгүйм билээ.





Эрхий хурууны чинээтэй жоом, гудамжаар алхаж явахад нүцгэн хөл дээгүүр хумсаараа ирвэгнүүлээд өнгөрсөн хулганы том биетэй үеэл гэх мэтийг дурдахгүй өнгөрөөд үтэр түргэн мартмаар байна. Харин харц тулгарах бүрд инээмсэглэдэг найрсаг сайхан хүмүүсийг нь санаж явнаа.

14.4.16

Эрээбэр хураабар

Пүү паа энийг хараачээ...орж ирээгүй удсан чинь "БЛОГОО БИЧ АЙН, БҮҮ ЗАЛХУУР, ШАЛТАГ ХҮЛЭЭЖ АВКУ" гээд биччихмээр хуруу зузаан тоос дарцан байх чивээ. Цонхоо нээж салхи оруулаад жавар нь арилж тоос нь хийстэл ганц сайхан бичлэг хийчдиймлүү :р

Намайг түлхүүрдэж урагшлуулдаг, дотроос оргилуулж араас түлхэж байдаг хүсэл тэмүүлэл 100% хүүхэд эсвэл гэр бүл рүүгээ чиглээд байнаа. Тэр тухай ярь бич гэвэл ар араасаа ундраад л байхаар. Даанч энд тэгмээргүй. Энд зөвхөн өөрийнхөө тухай, хувь хүн талаасаа, бас бодол эргэцүүлэл, адал явдал, гуниг гутралаа дэлгэмээр. Гэтэл тэр салбарын үйл ажиллагаа 0 заацан. Ингээл сэдвийн явцууралд орчоод хэцүү байна л даа. Шалтаг хүлээж авку гэсэн шд нээрээ.

Хими физик дээр үздэг дээ, электронууд цөмдөө татагдаад байжаахдаа хөдлөхгүй, таталцал султай нь гадуур дэмий тэнээд цахилгаан гүйдэл дамжуулаад яваад байдаг гээд. Ид блогордог байхдаа би гэдэг электрон гэр бүл цөмдөө таталцал багатай, гадуур дотуур гүйдэлтэй, бичих сонин ихтэй байжээ. Хүүгээ төрснөөс хойш цөмдөө яг очиж наалдаад бие болоод оюун бодолд минь хувийн орон зай, үйл хөдлөл байхгүй болчоод байгаам байнөө... Охиноо гаргасны дараа нэг хэсэг бас тийм байсан, тэгснээ л гэнэт ухаан орсон юм шиг "би ер нь өөрийгөө алдчиж, намайг харсан хүн байна уу? өөрийгөө олмоор байна" гээл цовхчоод унадаг :р Тэгж эморч байхдаа энэ блогоо анх нээсэн хүн шүү дээ.

Зорилго тавимаар байна. Гэхдээ зөвхөн өөртөө зориулсан. Одоо бол хүүхэд, гэр орон, гэр бүл гэсэн зорилго л байгаад байдаг, ганцхан өөртөө хандсан зорилго алга. Хэдий үр хүүхэд минь ч гэлээ бусдын өмнөөс зорилго тавихаар үр дүн, сэтгэл ханамж нь надаас бүрэн хамаарахгүй, тэгээл эргээд би сэтгэл дундуур үлдэж байгаан. Өөрийгөө хөгжүүлэх, баяжуулах, галбиржуулах, гоожуулах /гоо үзэсгэлэндээ анхаарах шүү ккк/ гээл өмнөө тавичмаар зорилго олон байна л доо угаасаа... Хэтэрхий том байх хэрэггүй, энгийн бага зүйлээс л эхэлвэл зүйтэй байх.

Кафкагийн ном орчуулагдаад гарчээ. Муракамигийн "Дурласан Замза"-г бас оруулсан гэнэ. Би уг нь орчуулна гэж эхлүүлээд хаясан байсын. "Хувирал" өгүүллэгээс санаа авсан, үргэлжлэл болгож бичсэн өгүүллэг. Харамсалтай юм. Ном болгож гаргах, ашиг олох гэсийм биш. Блог дээрээ тавих гээд хадгалсан жоорны сэдэв байсан байхгүй юу :р Одоо яая гэхэв. Өшөө бас хадгалцан, хойш тависан юм юу байгаа билээ хурдан ажил хэрэг болгохгүй бол ингээл цаг хугацаанд гүйцэгдээд хоосон хоцрох нь байшүү дээ.

Ажил тарахнээ, тоос моос нь амар арилкуунээ. Гэснээс тараад охины сургууль дээр очиж анги цэвэрлийшдээ яанаа гэрийн ажилд муугаа азаартчихгүймсан. 10 жилд байхад бас жижүүр анги болоод шалаа угаанаа, бондойтлоо хэрэндээ хөлсөө урсгаал, байдгаараа чармайгаастай. Багш ард суужийснаа дуудна, яваад очихоор өмд татаж өгөөстэй. Онжиго нтр цухуйцан байгааг ч мэдрэхгүй тийм л хичээнгүй. Өнөөдөр бас тэгж шараа болох вий ёооноо :р





29.2.16

Харамсах...

Буцаж ирснээс хойш 3.5 жил. Манай 2 Канадыг санагалзаал, гоё байсан гээд ярихаар нь энд ч гоё байна даг гээд омог бардам явсан юмсан.
Гэв гэнэт л...

ирдэггүй ч байж үү, өдийд тэндээ амьдарч байсан бол гэх харуусал зүрх базаад явчихым...

Шүүгээний булангаас Канад үнэмлэх гарч ирээд, хугацаа нь яг одоо дуусаж байгаа нь харагдаад...

Монголдоо, эх орондоо эзэн хүний ёсоор амьдаръя, үр хүүхдээ ч эх хэл дээр нь сургаж хүмүүжүүлье, ээж аавтайгаа ойр байя... энэ л бодлууд буцаж ирэхэд минь хөтөлсөн. Гаргасан шийдвэртээ итгэлтэй байсан, өчүүхэн эргэлзээ гарах бүрт үгүй дээ миний зөв гэж өөрийгөө зоригжуулдаг байсан, гэнэт өнөөдөр л энэ бүхэн худлаа, яах гэж буцаж ирснээ ойлгохгүй, буруу шийдвэр гаргачихсан мэт бөөн бөөн харамсал төрөөд унахын.

Өнгөрсөн түүх өнгөрсөндөө, эргүүлж болохгүй...Ирээдүйгээ яах билээ гэдгээ л бодох хэрэгтэй гэдгээ ухамсарлаж байвч, өнөөдөртөө энэ гашуун харуусал намайг базаж, хамаг шим шүүсийг минь гартал мушгих шинжтэй...

12.2.16

Эйнштейний биш миний "Харьцангуйн онол"

Амьдралд өөрчлөлт гарах нь асар том мэт, яаж ард нь гарч даван туулна даа гэж бодогдох үед сансар огторгуйн уудмыг, тэр дунд миний амьдрал ямар өчүүхэн хумхын тоос болохыг харьцуулаад бодчихлээр дотор уужраад сэтгэлийн шаналал арилчих шиг болдог. 


5.2.16

Wonderful life

Блог бичнээ гэж заримдаа их эмзэг турьхан чангахан найтаавал цочоод үргэчдэг онгод байхым даа ккк. Өөрөө ч алдаг оног шагайдаг болсон блогоор маань орж гарч байдаг цөөхөн хэдэн уншигчдаа үе үе үнэхээр их баярламаар санагдахым, блогийн ертөнцтэй намайг холбож буй сэжим л юм даа...

Уншдаг хэдэн блогоо харж байтал сошиал медиа, ФБ-ийн тухай бодлоо бичсэн байнаа. Миний хувьд сүүлийн 2 жил хамгийн идэвхтэй ашигласан нь ФБ, бүр донтох тал руугаа, хамаг цаг үрээд хаячдаг балай эд, тэгсэн хэрнээ өөрөө бараг бичээгүй, бусдын дэлгэсэн амьдрал руу өнгийж харсаар өнгөрөөсөн нь их юм даа. 2 жилийн ажиглалтаас харахад сүүлийн үеийн ФБ тренд гэвэл

  1. Алдартай хүмүүс, байгууллагын пэйж, элдвийн бараа бүтээгдэхүүн борлуулагч нар - мэдээж бөөн реклам сурталчилгаа
  2. Грүпп - мэдээлэл солилцох зорилготой, гэхдээ гишүүд нь хэт олшроод ирэхээр заавал хэрүүл уруул, драма үүсээд байдаг.
  3. Улс төржиж дөвчигнөгсөд - нэр бүхий хэдэн хүмүүс бий, бас шээрлээл, сенсацлаал байдаг бүлэг хүмүүс байгаа.
  4. Өдөр бүр сэлфи, хоолны зураг, найзуудтайгаа наргиж яваа тэмдэглэл - гэхдээ ийм нөхдүүд бодит амьдралдаа сэтгэл дундуур байдаг байхаа тэрийгээ ФБ ертөнцийн лайк, комментоор нөхдөг байх.


Дээрх төрлийн хүмүүсийг Unfollow  хийчихвэл хэрэггүй мэдээллээр нүд тархиа зовоох нь хамаагүй багасаад ирнээ.

ФБ-гээс харах дуртай мэдээлэл гэвэл:


  1. Хоолны жор, техник технологийн сонирхолтой мэдээлэл, урлаг уран зураг, дуу хөгжмийн хуудаснууд
  2. Уншууртай ФБ одууд - Блог хувираад ФБ-д очцон л гэсэн үг. Аливаа зүйлсийн талаар өөрийн гэсэн өнцгөөс, туйлширч туугдаад байлгүй үзэл бодлоо илэрхийлдэг, ихэвчлэн sense of humor сайтай, хөгжилтэй, цэцэн цэлмэг хүмүүс байдаг. Хүмүүст илүү хүргэе гэвэл би ч бас блогоо ФБ рүү нүүлгэж болохын байлээ гэхдээ би тэгэхгүйэ. Хүний хөлөөс зайдуу, буйдхан буланд нам гүмхэн жижиг кафе шиг эндээ л байж байг.


Харин хэд хоногийн өмнөөс Л.Өлзийтөгс яруу найрагч маань ФБ-д
хуудас нээгээд гоё гоё юм бичдэг болсон.


АЮУРЗАНА ГУАЙН ТУХАЙ ХЭЗЭЭ БИЧИХ ВЭ? гэсэн асуултанд
ГЭХДЭЭ Л би Аюурын хөргийг нийтэлмээргүй байна аа. Яагаад гэвэл энэ сэдэв, ганцхан энэ сэдэв л миний бусдаас харамладаг, хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй, хамгаас ариун зүйл минь юм. Бусад бүх сэдвээр, таних мэдэх бүх хүнийхээ тухай би харамгүй хүүрнэнэ. Мэдээж, бичүүлэх юмтай, баялаг намтартай хүмүүсийнх нь тухайд л даа. Маш сайхан хүмүүсийн тухайд маш ихийг бичихээр төлөвлөж ч байгаа. Харин Аюурын тухай....Одоохондоо лав үгүй. Миний нандин ЭРДЭНЭ. Энэ эрдэнийн гүнд нууцхан гялалзах гайхам олон гэрлийн талстыг одоохондоо хэнд ч үзүүлмээргүй байна smile emoticon
гэж хариулсан нь бүр маш таалагдаж, сэтгэл догдлуулсаан. Хүнд хайртай болно гэдэг, дотор нь байгаа тэр гайхам олон гэрлийн талстыг олж харахын нэр ч юм билүү.

Дүгнэлт нь гэвэл ФБ хүмүүсийн харилцааны нэг хэрэглүүр болчихсон, гол нь зөв ашиглахдаа л байх шиг. Бид нар насанд хүрсэн хүмүүс энийгээ болгочих байх, хүүхдүүдээ л харин сайн хянаж анхаарч байх нь зөв.

Сүүлийн 2 жил ээжийн гормон намайг дарангуйлаад, юу ч ярьсан хүүхдүүд гэдэг сэдэв рүү хальтардаг болчлоо. Энэ жил өөрийгөө сэрээж, дотроо байгаа эмэгтэй хүнээ босгохгүй бол 2 жил нам унтууллаа шд ккк.

Сониноос, гоё юм хэлэх үү. Small world гэдэг үгэнд яг тохирсон юм болсон. Эртний танил, олон жилийн өмнөх. Just to say, someone I used to know. Цагтаа гайгүй дотно найзууд байлаа, энэ блог дээрээ хүртэл бичиж байсан. Түүнийг нэг охинтой, гэхдээ ээжтэй нь суугаагүй салсан гэдгийг мэддэгийн. Саяхан санаандгүй байтал, тэр охин нь манай охинтой үй зайгүй сайн найзууд болчихож. Хараад л их төстэй юм гэж мэдсэн л дээ. Гэхдээ аль адилхан хүнийг тэр гэхэв дээ. Өчигдөр охиноос аавынх нь нэрийг асуулаа. Мөн байж шүү. Дараа өөртэй нь тааралдвал хэлэх юм сан гээд хэл загатнаад л байна. Одоо өөр амьдрал зохиоцон, энэ охинтойгоо уулздаг юмуу мэдэхгүй л дээ. Юутай ч хувь заяаны тохиол гэх үү сонин учрал байх юмаа...



23.1.16

2016 оны анхны бичлэг

Гоё шүлэг байхаар нь хуулж тавив. Хэзээ нэг сайхан завтай болохоороо хард диск дүүрэн зурагнуудаа цэгцэлж угаалгаж хадгалах, арилгахыг нь ялгана даа, тавих газар олдохгүй төгөлдөр хууран дээгүүр өрөөд овоолсон номнуудаа уншина даа, төгөлдөр хуурын багштай болж байгаад нээх сайхан тоглож сурна даа, бөөн онгод өвөртөлж ирээд блог дээрээ зөндөө гоё юм бичнэ дээ....
Бодсоор л явах, амжихгүй байгаа бүхнээ цаг хугацаа руу бурууг нь чихэж орхиод л... Надад тэгэх боломж олгоно биз дээ??? Амжаагүй бүхнээ сэтгэлдээ атгасаар гэнэтхэн явчихвий... түй түй түй... Хэдий олон жил насална гэж тэр их мөрөөдлийг тээдэг юм дээ зайлуул...

Гоё шүлэг уншаарай...

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...