24.10.16

For her

Жижигхээн хөөрхөн найзынхаа тухай бичье гэж бодлоо.

7-р ангид элсдэг жил манай ангид нэг охин шилжиж ирсийн. Туулайн бүжин /бөжин гэж бичих нь зөв гэлүү??? Найзыгаа энд Бүжин гээд нэрлэчий/ шиг эгдүүтэй том алаг нүдтэй, намхан нуруутай боловч сагс сайн тоглодог, биднийг бодвол их хэрсүү ухаалаг охин. "Намар" гэдэг сэдвээр зохион бичлэг бичихэд л анх түүнийг хичнээн "догь" охин болохыг мэдсэн юм даа. Мadness-ын дуу байдаг даа, "намайг авахаар намар ирлээ" гээл... Бараг л тиймэрхүү гүн утгатай өгүүлэл бичсэн байсан. Ангайж байгаам чинь, ингэж сэтгэж болдгийн байна гэж анх ухаарч байж ккк.



          

Надтай адилхан 2 охин дүүтэй, айлын том. Номонд хорхойтой, даруу төлөв зантай /аая/ гээд бид хоёрт төстэй тал их байжээ. Тэхдээ Бүжин маань намайг бодвол биеийн тамиртаа их мундаг, жижигхэн хэрнээ гоол сайтай, тэмцээн болохоор л олдохгүй үнэтэй хүндтэй хүн шдээ. "Интернетийн их эрин үе" эхлэхэд монстуднетийн чатыг хэсэг сахисөөн. Эмнэлэгт хэвтэж байхад нь чатаар танилцсан залуу нь очиж уулзаад, би булангийн цаанаас нуугдаж харж нтр. Одоо өөрөө тэрийгээ санахгүй байгаан, би өчигдөр юм шиг санажийн.

Амьдралын эргүүлэг түүнийг Герман луу, намайг Солонгос руу шидсэнээс хойш тоймтой тухтай уулзсан нь цөөхөн. Хааяа нэг захиа занаа бичилцэнэ, үе үе хайрцаг дүүрэн чиклаадтай бэлэг авна. Хүнтэй сууцгаалаа, хүүхэд гаргацгаалаа...сураг ажиг сонсоод л дэлхийн бөмбөрцгийн хоёр бөөрөнд амьдарцгаагаал...

Санаж явбал бүтнээ гэж, сая 8 сард найзындаа зочилж очих завшаан тохиолоо. Герман, Австри, Швецарь гурван улстай хиллэдэг Bodensee /Lake Constance/ гэдэг нуурын эрэг дээрх хотод амьдардгийн байна.


Хөөрхөн хүү нь 6 хүрч, сэргэлэн гэж жигтэйхэн, ерөөсөө ичиж бишүүрхэнэ гэж байхгүй. Германаар баахан юм яриал байна яриал байна, би тэр дундаас ганц хоёр мэддэг үг шүүрч аваал таамгаар ойлгоод монголоор хариулаастай. Янзын царайлаг сайхан залуу гарна даа. Нээрээ би хувцастай байхыг нь хараагүйн байна, гэдсэн дээрх 6 pack-аа гайхуулаал нүцгэн гүйгээд байсан шүү тэр залуу.

Бүжин надад газар үзүүлнэ гээд бид хоёр Австри тал руу усан онгоцоор явлаа. Кофе, жимсээр дайлуулж эрхэлсэн шигээ явсаар Bregenz хотын Pfaender гээд оргил руу нь дүүжин богооноор гарлөө.




Энэ миний авсан зураг биш л дээ, угаасаа ийм цэлмэг байгаагүйн. Оргил дээрээс эргэн тойрноо харж баясчаад, зураг хөргөө даруулчаад хоол идэнгээ ганц шил шар айраг уусан. Германы шар айрагны амттайг хэлэх үү, миний догдолсон сэтгэлийг хэлэх үү... Тэндээс гарахдаа дэн дун болчжээ хөөрхий. Согтууруулах ундаа уухад амттай байх тусмаа толгойд гарах нь амархан байдаг гэдгийг эрдэмтэд баталсан уу? Батлаагүй бол батлаадхаарай яг үнэн шүү :р

Уулнаас доошоо буугаад, нуурын эрэг дээр барьсан Трубадур дуурийн сетийг сонирхчоод, буцаад Герман луу богоондоо суугаад дрин дрин гээд яваад өгчаагаан. 


Герман талдаа буучаад, Бүжингийн гэр лүү буцах гээд хотын төвөөр нь ганц хоёр юм сонирхоод явжийтал гэнэт црин црин... уусан юм нь гарсын байлгүй утсаа хаячжээ гэдгээ сая нэг юм ухаарч байгаан. Уг нь тийм үнэтэй гоё утас биш л дээ, умайсан жижкэн дэлгэцтэй. Ухаалагшүү юм гэсэндээ газрын зураг суулгаад хараад явахад их хэрэг болдог, бас нүүрэн дээрээ бичкэн түнтгэр хүүгийн минь зураг байгаа болохоор бүр хайран санагдаад. Найздаа хэлэхээс санаа зовсхийгээл... хаячжээ яахуу гэсэн чинь. Шууд л буцы явы гэсэн. 

Пижигнээл буцаад богоондоо... Туулайчлаа наасан. Хэрвээ баригдвал хүн тус бүр 60 еврогийн торгуултай. Бодоол явлаа яг хаана хаячив? Жорлон ороод мартчихвий гэж тавиад тэр чигтээ гарснаа сэргээн санав. Хаанахын жорлон байсныг нь санадаггүй. Метроных лав биш байв, тэхээр өнөөх оргил дээр л мартсан болж таарлаа. Дээшээ гарах гэж бас билет авах нь дээ бараг л утасныхаа үнэтэй дүндээ дүн болох нь гэж бодоол очоод асуутал /өөрөө асуусым шиг бичжээ найзаараа асуулгаад өөрөө хажууд нь Шрекийн муурны онигор хувилбарыг нь үзүүлээд ширтээд зогсжийсон / үнэгүй билет өгөөд үзчээд ир гэдэг байгаа. Дүүжин богоондоо дахиал суулаа, эхэлж гарахад хүн ихтэй байсан бол энэ удаа хоосон шахуу. Хүнгүй байгаа дээр нь зургаа дарууллаа, учиргүй инээсэн гарчээ, утсаа хаяцан хүний царай лав бишээ тэр.

Найзынхаа тухай бичнэ гэчээд хэрхэн утсаа хаяж хөглөсөн тухайгаа өнгөтөөр ярьсаар байгаад дуусах нь. Юутай ч Бүжингийнхээ хүчинд, утсаа эргүүлж олсон тэр баярт мөчийг хэзээ ч марташгүйээ...Герман хүмүүсийн шударга үнэнч занд бас талархмаар. 

Нааш цааш явсаар байтал цаг оройтож, сүүлийн автобусанд суух гэж хоёулаа гүйв. Багын спортлог байсан, тэгээд одоо бас гүйдэг болохоор Бүжин маань шатны өөдөө нэр шигээ хэд дэгдээд алга болж өглөө. Би араас нь аахилан, амьсгаадан гүйж явахдаа дасгал хөдөлгөөн хийе гэж өөртөө ам өгсийм. Даанч одоо болтол хэрэгжүүлж амжаагүй л байна. Энэ тухай дараа жич бичнээ.

Маргааш нь бид хоёр Zeppelin музей үзсийн. Тэнд ер нь музей ихтэй, дандаа интерактив үзмэртэй болохоор их сонирхолтой ч юм билээ. Өөр музейнүүд үзсэн тухайгаа бас жич.
Zeppelin гэдэг нь нэг төрлийн нисдэг бөмбөлөг юм, гэхдээ дотроо мотортой, уртаа гонзгой зууван хэлбэртэй. 


Энэ шүү дээ. Бүжингийн амьдардаг хотод ийм zeppelin-ий үйлдвэр байдаг юм билээ. 1937 онд Hindenburg гэдэг нүсэр том  /245 метр, зураг дээр Боинг онгоцтой харьцуулсан байна/ zeppelin нисэж яваад сүйрч, маш том осол болсон юм билээ. Музей дотроо Хинденбург бодитоороо ямар бүтэцтэй байсан, өрөө тасалгаа ресторан, сууж явсан хүмүүсийн хувцас хэрэглэл, ажилтнууд нь ямар их ачаалалтай ажилладаг байсан гээд үүх түүхийг харуулсан байна лээ. Энэ ослын тухай кино гэж байдаг болов уу, Титаник сүйрсэнтэй л дүйцэх хэмжээний байх, дотор нь бас хайр дурлал энээ тэрээ байсан л байж таараа даа...гэж бодож явлаа.

Дараа хэзээ дахин уулзалдахыг таашгүй ч... тус тусын завгүй амьдралдаа түүртэн байнга холбоотой байж чаддаггүй ч, хорвоогийн хаа нэгтээ ухаалаг хөөрхөн найз минь аз жаргалтай аж төрөн суугаа гэх бодол, түүний хэрсүү жинтэй үгс түшигтэй сайхан байдгийм.

19.10.16

ИТХ-н сонгууль

Улс төр нээрээ шог байнаа тэ нтр...
Өнөөдөр сонгууль болжаагаа нь гоё. Хүмүүс бүгд амраад, хүүхдүүд гэртээ, би хүргэж өгөх гэж яарахгүй, гэхдээ манайх ажиллаад, сонгуулиа өгөөрэй гэж 2 цагийн чөлөө өгөөд, тэрийг нь ашиглаад кофе уунгаа ном уншиж налайгаад, гараад алхах зуур блогоо бичих онгод ундраад, алдчихгүйн тулд гялс гүйж ирээд, компьютерээ асаангуут блог руугаа шагайгаад, намайг үгүйлсэн комментуудад сэтгэл уяраад... ингээд энэ бичлэг төрвөө гэж :р Тэхээр гарчигаа сонгуульд зориулсан нь зөв биз дээ.

Ном унших завгүй ч харагдахаар нь аваал тавиад байдаг нь хэвээрээ. Өглөө гарахдаа "Мастер Маргарита 2"-г сугалаад цүнхэлцийн. "Мэлхийн зам" гээд өөр нэг ном нь уншихын аргагүй солиотойн байлээ. Мастер нь хэн Маргарита нь хэзээ гарч эхлэхийн бүүмэд, ямар ч байсан их сонирхолтой дээрээ явж байгаа.

20-н хэдтэйдээ охиноо гаргаад, жилийн дотор эргээд формондоо орсон сон. Зөвхөн биеийн галбир төдийгүй сэтгэл санаа, амьдралын хэмнэл, бодол санаа гэх мэт. 30-н хэдтэйдээ хүүгээ гаргаад 2 жил болох гэж байхад тархай бутархай хэвээрээ л байна. Задгай мөнгө шиг талаар нэг тарчихсан бие сэтгэлээ буцааж бүхэлдэх гээд амжидгүйэ. Насандаа байна уу, эсвэл монголын амьдрал аахар шаахар ахуйн асуудал ихтэй болоод өөртөө илүүчлэх цаг гарахгүй байна уу. Уг нь зун Сөүлд 7 хоног, Франкфуртэд 22 хоног ганцаараа сайхан амарсышд. Тэхдээ залхуураал орондоо пийв эсвэл вино ууж, драма үзэж хэвтсээр дэмий өнгөрөөчихсөн л дөө. Дасгал хийж турна, ном уншина, блог бичнэ гэсэн бүх зорилго талаар болсон.

Юутай ч одоо дахиад л замбараагүй хөглөрсөн puzzle шиг бодол санаагаа эвлүүлэх гэж оролдоно. Замын дунд зарим нэг хэлтэрхий нь хаягдаж гээгдсэн тул урьдынх шиг зураг гарч ирэхгүй нь, шинэ эмэгтэйг бүтээн босгохнээ тэр нь улирал солигдох, бороо цас орохын төдийд догдолж гүйгээд байдгаа лав болисон байх шинжтэй...

Энэ их гоё дуу




Дахиал шинэ жил хаяанд ирчихжээ. Олон хүнтэй уулзалтанд очиход бэлэн биш санагдсан хэвээрээ л... Дараа жил гээд хойшлуулж байсан нь өчигдөр юм шиг...

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...