18.12.17

After party

Наастр тааруухан амьтан шинэ жилдээ очоод сууж байтал санамсаргүй юм болов. Үзвэр үйлчилгээ, уур амьсгал нь гоё байсан болохоор дорхноо хөөрцөглөөд таран тартал нь бүжиглээд наассс. Нэг хүн бүр "танай хүүхэд аймаар дискочин гарах бхаа" гэсэн ккк. Ойрд өмсөөгүй өндөр өсгийт, огцом нэмэгдсэн хүнд жинг хөөрхий хөл минь даахгүй маргаашжингаа янгинасаан зайлуул. Тэхдээ ямар ч хүнд хааяа нэг бүжиглэж баясах хэрэгцээ байсаар л байдын бн гэдгийг ойлгов.

Жирмээ үедээ парридах чинь их дажгүй юм бн. Хүмүүс архиар шахаад байхгүй, хөөрхөн эгдүүтэй бондойсон гэж магтуулаастай, гэдсээ татах гэж зовохгүй, хажуутлын хүнийхээ десертийг бонусанд нэмж идээстэй гэх мэт...

Энэ залуугийн үзүүлбэрийг бодитоор нь үзлээ бас л сайхан амьтан байна шүү.
Хүүхнүүдийн хашгираанд чих дөжирлөөшд.
/Өөрөө бас орилсноо хэлэхгүй өнгөрөх гэжийнүү даа/

Паррины маргааш тонгойж юм авах гэж байгаад паарны өнцөг мөргөж духаа цоолон барцад арилгах ёслол үйлдэв. Судас таарсан бололтой, нилээд их цус годгодож би өөрийгөө гэмтлийн эмнэлэгт шархтан болсноор төсөөлж, хүмүүс намайг цүдийтлээ шоудаж яваад зодоон цохион хийгээд шархадчиж гэж бодох байх гэхээс нулимс улам ихээр урсав. Цусыг нь тогтоогоод харсан чинь жижкээн шалбархай, тэрүүхэн хооронд ямар ч сүр юм бодоов дээ гэж инээд хүрэв.
Бага маань маш санаа зовсон байдалтай байн байн ирж хараад л, ээжээ миний буруу уучлаарай гэж илж гүйгээд бөөн хайрын ундрага. Түүний минь буруу гэж юу байхав дээ оймсоо газар хаясан нь л гэхээс биш ккк. Далиманд нь гэр орны ажлаас бүрэн чөлөөлөгдөж бүтэн өдөр сайхан амарлаа...


16.12.17

Ёолк

Цүдгэр биеэ голохгүй ёолкдоно гэцэн л суужийна. Би хүртэл дутахгүй ороод бхад бусад нь хэд хэдэн ёолк дамжаад явах нь аргагүй ч юмуу. Түгжрээ гэж аюумшиг, утаа нь бас дэлхийд #1 байгаа хэдий ч тэр бүхнийг мартан цэнгэлдэх шалтгаан нь шил шилээ даран үргэлжлэх ёолк чи минь юм даа. Заримдаа энэ хотод бухимдаад бгаа нь би ганцаараа ч юм шиг санагдах...


Сурсан юмыг сураар боож болдгүй, сураагүй юмыг цавуугаар нааж болдгүйн бн. Нүүрээ аятайхан будаад хиймэл сормуус наачий гсн бардаггүй даваа юмаа. Өдий хүртлээ ийм наад захын юм сурку юугаа ч хийж явсым. Тэглээ гээд эрдэм номын оргилд, эсвэл албан тушаал алдар хүндийн оройд хүрсэн ч биш. Ингэс тэгс хийж явсаар энэхэн амьдралаа өнгөрөөж явна уу би :)

Бүдэгхэн гэрэлтэй кафе-д нүүрээ будмар аядаад гараад явсан, очсон чинь нэг иймэрхүү юм болсон байхвий гэж санаа зовов


Анх удаа утаснаасаа бичлэг постлов...

Happy Holidays All!

15.11.17

Амьдралын чанар

Блог дээрээ жирмээ гээд зарлачаал, биеийн байдлаа бичээл, ингэлээ тэглээ гэж тайлагнах болов уу гэсэн байдаггүй шүү. 3 дах хүүхэд болохоор учиргүй хүлээж догдлох нь бага, тэгээд ч эгч ахтай нь зууралдаад завгүй болчдын байна дөө.

10 сард
Амжуулаад
Америк явчаад ирсэн
Амьдралын чанарын талаар
Айхтар сүрхий эргэцүүлэн бодов

Утаа, түгжрээ, тоос тортог, бүрхэг саарал өнгө алга. Буутай террорист энд тэнд гарч ирээд байдаг нь аймаар болохоос хүмүүсийн өдөр тутмын амьдрал их л амар амгалан харагдах юм. Мэдээж хаа ч байлаа хүний амьдралд жаргал зовлон ээлжилж л таараа. Гэхдээ Улаанбаатарт амьдарч байгаа мань мэтийн дундаж давхаргын хүмүүс харьцангуй их стресс, бухимдал, хүнд нөхцөлд амьдардгийн байна даа гэх бодолтой ирлээ. Эх орондоо хүн шиг сайхан амьдрах юм сан даа...

Зөндөө оё гоё музей үзсэн. Бүтэн жилийнхээ нөөцийг ганцхан өдрийн дотор үзчихсэн. Удаан алхаад, ядраад өлсөөд байсан хэрнээ дараагийн музей рүү оронгуут дуу алдаад өөрийн эрхгүй эрч хүч ундраад л тэнэж өгсөн. Шинэ соргог, сонирхолтой юм үзэхээр тархинаас ямар гормон ялгардын бол, тэр нь бялхаж цалгисан байхөө. Орой нь харин салгалж унах гэсэн амьтан арай гэж буудалдаа харьсан.

Нетфликсээр 2 цуврал дуусгасан. Нэг нь Black Mirror гээд англи кино. Анги бүр нь өөр өөр үйл явдалтай, нэг их хол биш ойрын ирээдүйд хүн төрөлхтөний амьдрал, хүмүүсийн харилцаа технологийн хөгжлийн үр дүнд яаж гаж гачин байдлаар хувирч болох тухай жинхэнэ ЗЭВҮҮН-ээр харуулдаг, бүр нэг аазгай хөдлөм.

Нөгөөх нь Stranger Things гээд хальт аймшгийн, хальт thriller, тэгсэн мөртлөө хөөрхөн teenager-үүд гол дүрд нь тоглодог. Season 2 нь тавигдсан өдөр бүгдийг нь нэг дор үзэж санаа амарсан. Тэгэхгүй бол цаашаа яах бол гэхээс дундуур нь тасалж чадмааргүй, сонирхолтой кино.

Доор хэдэн зураг хийв. Ерөнхийдөө маш сайхан амарсан, эндээс явахдаа тонустай, ханиадтай, архаг ядаргаатай бөөн бөөн эм уусан хүн л явсан. Буцаж ирээд үзүүлэхэд бүх шинж тэмдэг арилсан, цоо эрүүл, ураг ч хэв хэвийн болсон байсаан.  Харин муу тал нь ирэнгүүтээ огцом стрессдэж бухимдаад, одоо буцаад дасан зохицож байна дөө.



















13.9.17

Ж синдром

Хаврын, намрын гээд улирлын чанартайгаас гадна, Ж синдром гэж хүчтэй юм байнаа.
Сав л хийвэл нулимс мэлмэрүүлэх, сонин хачин хоол идмээр санагдах, солиотой галзуу бодлууд шөнө дунд нойр хулжаах гэх мэт...

40-ийн босго давахаас өмнө амжуулах санаатай хэдэн том ажлууд байсны нэг нь ингээд биелээд явжийндаа. Өмнө нь блог дээрээ тас нуудаг байсан, энэ удаа шилэн данс хөтөлж дэлхийгээр нэг зарланаа яадын. Угаасаа энд орж ирдэг нь  тоотой болсым чинь. Дахиад ж синдромтоо чуу гүйчүү...өөрөө сүүлд нь уншжийвал зүгээр байх.

Ажил дээрээ уг нь аминдаа нууж байгаам. Даанч айхтар хүүхнүүдийн хурц хараанд сканнердуулаад нууц задрааск. Алхаа гишгээ нь өөр болсон байна гэнэ шүү базарваань. Аяндаа задрах нууц л даа. Хэлтсийнхэн маань бүгд харчууд, намайг амраад явчихаар ажлыг маань хувааж хийдэг болохоор мэдэгдэнэ гэхээс санаа зовоод байхымөө.

Уул нь өөрийн эрүүл мэнд, хүүхдээ харуулах хүн гэх мэтэд санаа зовох нь илүү зохистой л доо. Дэмий юманд зовнидогоороо алдартай хүн юм одоо яая гэхэв. Ирэх 3 жилийг давчихвал айдгаа авдрандаа хийгээд хүүхдүүд гараас гараад би гэж хүн жаргах болуу гэж өөрийгөө хуурах юм даа.


27.6.17

Блогоо бичихгүй байхын аргагүй

Өөрийгөө шагнах гавьяа байгуулсан хүн латте уугаад суужийна. 5 цагт босож оочирлоод хүүдээ паспортыг нь захиалчаад ирсийм чинь. Уг нь хөгжилтэй сайхан улсад бол 5 минутын л ажил байх. МОНГОЛ юм чинь юун онлайн, юун цахим. Заавал хар үүрээр очиж оочирлоод хамт олон болцгоож ФБ дээр грүпп нээтлээ дотносог гэж байж болох хамгийн хоцрогдсон, хүнд суртлын механизм ажиллаж байдгийм чинь. Би ч аргагүй МОНГОЛ хүн болж, уурлаж бухимдах биш наашаа цаашаа гүйдэг маатк шиг шат дамжлагыг нь арга эвийг нь олоод 5-хан цагийн дотор амжуулцандаа бүр баяр хүрээд кайфраад байгаан биш үү. Бүррр нэг цаанаа мазохист хандлага цухалзаж нтр...зовжийж таашаал авдаг тэ.

Оочирлоноо гэдэг  Урдуур поошиг мэт бүдүүн аниа "би 300кг" хүн хөл өвдөөд байна гээд өнхрөөд дайрахад нь арай ч 300 бишээ 150кг бол магадгүй гээд инээсэн чинь загнуулсан. Сонгуулийн хов базаж чилийсэн 3,4 цагийг барлаа.  Дундуур нь утсаараа "Blue Valentine" үзсээн. Арын охин мөрөн дээгүүр давж цуг үзээд байгаа нь мэдрэгдээд, арай л эфгүй эрос хэсгүүд гараад эхлэхээр нь больсон. Хэдэн жилийн өмнө үзжийсэн хэрнээ үйл явдлыг нь таг мартчжээ. La La Land-аас хойш Ryan Gosling дутагдлын хам шинж илрээд Blue Valentine-г дахиж үзэж байгаан. Michelle Williams нэг тийм "чанартай" хөөрхөн шүү, тоглодог кинонууд нь тэгж санагдуулдгиймуу, энгийн мөртлөө дахин давтагдашгүй, хүнийг ховсдон татах увдистай юм шиг.

заза тэр яахвээ. Хамгийн гоё юмаа ярихжийна би. Оочирын тэргүүн магнайд алалдаж авсан дугаар мину банк явж мөнгөө тушаагаад ирэх хооронд өнгөрчөөд, дахиж авсан нь арай болоогүй, тэр хавиар "ээ би өглөө 5-с хойш хүлээсийшдээ" гэж царайчилж яваад нэг ахын ашиглаагүй дугаар олоод авцан зогсжийсын. Иргэний бүртгэл дээр дуудагдах дөхөж байгаа дугаар шиг үнэ цэнэтэй, эрдэнэ мэт зүйл байдаггүйг очиж оочирлож үзээгүй хүмүүс ч мэдкүлдээ. Бүр зардаг гэсийшд. Юутай ч үлдсэн нэг дугаараа хэнд хандивлаж буян үйлдийдээ гээл дотроо бяцхан сонгон шалгаруулалт хийгээл суужийлаа. Оочирлож байхад харагдсан таньдаг залууд өгөх үү? хажууд суугаад хөөрхөн юм яриад байгаа эгчид өгөх үү.

Гэтэл нүдэндээ итгэмээргүй юм боллоо! Миний амьдын шүтээн, олноос онцгой, түмнээс төгөлдөр!!! оволзсон олон хүн сүрэг дунд бүр аргаа бараад балмагдсан шинжтэй зогсож байгаа түүнийг олж харлаа. Өөрийн мэдэлгүй дэргэд нь харайгаад очлоо. "Дугаар авдаг юмуу" гээд аяархан асууж байна гэхдээ надаас биш бараг л аман дотроо өөртөө хэлсэн байх. Би өгий надаа байгаа гээл би бараг орилсоон. Май та энийг ав гээл нандин дугаараа түүнд өглөө. 49-р дугаар шүү гэж би тодруулав. Учраа олоогүй хэвээрээ, байрандаа нэг эргэлдсэнээ..."ЧАМД БАЯРЛАЛАА" гэж тэр хэлсэн.

Ямар гоё байсан гээч. Уг нь тийм газар, тийм цагт биш сэн бол ядаж л гар бариад, бүр даварвал цуг сэлфидэхгүй юу. Орчин нөхцөл нь даанч боломжгүй байлаа лд. Тэхдээ л ингэж сайхан нүүр тулж уулзсандаа, тэгээд бүр чадлаараа тус болсондоо цаадах чинь бөөөөөөөн баяр. Хэргийг нь гаргаж чадаа болуу, ажлаа амжуулаа болуу??? Тэгсэн байгаасай~~~~!!!

Гарахдаа нүдээрээ хайсаар, гэхдээ олж хараагүй. Тэр олон хүн дунд түүнийг таних хүн надаас өөр байгаагүй нь гайхмаараа. Хэрвээ би паспортын ажилтан байсан бол шууд оочиргүй  дуудаал үйлчлэх байсан даа. Хүнд суртал, болхи бүдүүлэг ахуйгаас ангид тэнгэрийн хүн юм шүү дээ. At least надад тэгж санагддаг юм л даа...

Надтай таарч, одоо хүртэл нүүрэнд минь инээмсэглэл тодруулсаар байгаа тэр хүн ХЭН бэ? Та нар ч гэсэн сайн мэддэг хүн шүү. Таасан хүнд шагналтай :)


8.6.17

Soulmate = Emomate :D

Өнөөдрийн өндөрлөгөөс өөрийн өнгөрсөн үе, бичлэгүүдээ санахаар би анхны эмо нарын нэг, бүр эморолизмын үндэслэгч нтр юм бишүү дээ гэж бодогдохын. Одооны энэ эмо бацаануудыг төрөөчгүй байхад ориг, real-time, гүн ухаанлаг эмордог байж. Ер нь өөрийгөө зарлан тунхагланаа, Сөүлмэйт нь Эмомэйт байжээ гэж.

Одоо ч гэсэн унтраагүй ээ. Сэрүүндээ зүгээр юм шиг хэрнээ зүүдэндээ байнгын давтамжтай дурлаж эморох юм. Гэв гэнэт нээх аятайхан залуу надад сээтэн хаяал, бүр тас тас цоо цоо ширтээл, би нь орь залуу, сив сингл охин болчихоод сэтгэл хөдлөөд, догдлоод сүйд болохын. Дурлал даанч богинохон настай, зүүдэн дэх дурлал бүр хурдан, нүдээ нээхэд л ор сураггүй алга болно. Гэхдээ тэр өдөржингөө сэтгэл нэээх цатгалан, баяр хөөртэй яваад байдаг нь яалтачгүй үнэн юм даа.

Ингээд дурлалтай өдрийг тэмдэглэж нэгэн эмо дуугаар мэндчилье




Нэг л мэдэхэд, орхиод одох, цэл залуу нас минь
Намар хагдарч хавар дэлбээлэх цэцэг мэт
Онгон сарны туяанд цонхон тушаа эгшиглэх
Орь залуухан дурлалын дуу минь гунигтай яа

Улирах өдөр хоногоос зууралдан үлдээмээр байвч
Ул мөргүй хоосныг атгах гэж оролдох нь уйтай
Явуулахаас биш яалтай, эргэн харалгүйгээр
Яг  ингээл амьдрал зогсолтгүй урсдагаас хойш

Хаяад одсон хайртыгаа би уучилж чаднаа
Харин энэрэлгүй урсах цаг хугацааг яанам бэ?
Эзгүйрч хоцорсон зүрх сэтгэлээ зогоох гэж
Эртний дурсамжаа л дахин дахин онгичих юм...


ФБ дээр "Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдал" гэдэг дотор бичих гэснээ майжгий гуталнаасаа ичээд арилгацымаа.

Өчдөр орой хариал хоол унд хүүхэд шуухад гэж явжаагаал гутлаа далд хийхгээд харсан чинь ийм хоёр өрөөсөн гутал байхын. Гайхаал, багыгаа сахилгүйтээл солиод тавьчиж дээ гэсэн юм бодов. Тэгсэн чинь ажил дээрээсээ өрөөсөн гуталтай хүрээд ирсэн байж таарлаа. Ширээн доороо сольж өмсдөг гуталнуудаа өрөөд тавьчдын. Суужаахдаа тайлчаал хөл нүцгэн, босоод явахдаа углаал гарсан чинь ижил буруу. Хамгийн инээдтэй нь хэн ч анзаараагүй, би өөрөө бүр анзаараагүй. Охиныхоо сургуулиар орж гар хөлийн үсэг зураад багш нартай нь уулзаад гарч ирсэн хүншд.

8.5.17

La La Land - City of Stars










Энэ мэдрэмжийг үгээр тайлбарлахын аргагүй...

цээж дүүрэн давалгаа сэтгэл зүрхийг дайвалзуулах мэт...

хоолойгоор татсан хөвөн зөөлөн үүлс хүсэл мөрөөдлийн ертөнцөд хөвсөлзүүлэн урих мэт...

төгсгөл нь...гашуун шорвог нулимс шиг...ГУНИГ... гэхдээ амьдрал яг ийм байдаг, үлгэр шиг... үүлэн дээгүүр хөвөх мэт дурлал дандаа л ингэж дуусдаг...

Дахиад л МӨРӨӨДӨЛ... биелүүлж чадах болуу?
Төгөлдөр хуур дээр энэ аяыг дарж сурах юм сан...
Уг нь "амархан" юм шиг сонсогдохын... давтаал дараад байх шиг.
Нотоо ч мэдэхгүй байж бас их санаатай шүү тэ.

3.5.17

May... Май...

Өглөө алхдаг болсноос хойш өөрөө өөртэйгээ ярилцаад их дажгүй юм. "Ухаантай хүний үг ч цаанаа өөр байдгийн байна" гэдэг шиг л мэр сэр аятайхан бодол төрж нтр :р

Бодлын үзүүр нэг дэрвэчихээрээ хаашаа ч хамаагүй хийсдэг хойно. Хааяа бага залуу насны гэнэхэн тэнэг үйлдлээ бодохоор шоолж инээмээр болдгийн. Одоо бол тэгж хөл алдахгүй, бүхнийг зөв хийчмээр санагдана. Гэвч амьдралд ав адилхан бодлого дахин ирдэггүйм шиг байна, өмнөхөөсөө илүү хүнд, ярвигтай асуудлууд л босож ирээд хуримтлуулсан туршлага, мэргэн цэцэн ухаанаа туршиж үзэх боломж өгөхгүйн.

Ойрдоо сэтгэл гэдэг байрандаа тогтож суухаа болилоо. Ажлаа ч солимоор, охиныхоо сургуулийг ч шилжүүлмээр, эсвэл бүр аль алиныг нь хуугаар нь солиод гадаад руу явчмаар санагдахын. Нэгэнт хоёрдсон сэтгэл гэдэг дандаа болохгүй бүтэхгүй талыг нь хараад эхэлчихийн. Тэглээ гээд дараагийн ажил, сургуулиа олоогүй хүн хий дэмий бухимдахаас цаашгүй.

Эртээрийн ярилцлагаас хойш сураг байдаггүй шүү. Яг л дурласан охин хайртай залуугаа ярьж, бичихийг хүлээдэг шиг өдөржин шөнөжин тэр тухай бодоостой. Өнөөх нь тоодоггүй байхад учиргүй саймширч сэтгэл алдруулчихаад яг дурлачихаар хүлээлгээд байдаг хэнэггүй залуу шиг л таг болчихым. Эхэндээ нээх орох сон гэж хүсэхгүй, хүлээлтгүй байсан юмаа. Буцаад тэр үе шигээ үл тоомсорлох юмсаан...

Урин цаг ирээд сайхан байгаа ч гэсэн... удахгүй, 3-4хөөн сарын дараа дахиал хүйтэн, харанхуй, утаатай улирал эхэлнэ гэж бодогдоод гуниглаад байхымаа. Өнгөрсөн өвөл халширмаар хахир байсан шүү...Хавар болж байхад өвлийг бодож сууна гэдэг хэтэрхий мэргэн жараахай болсны шинж үү дээ?

P.S. Саяхан нэг өдөр өнөө л өнгөрсөн баларснаа бодоод алхаж явтал өнгөрсөн үеийн нэг дүр гэнэт урдаас гараад ирдийм даа. Гаргасан алдаа тэнэглэлээ бодохоор, будаж янзлаагүй нүүр ам, самнаагүй сэгсгэр үс зүсээ санахаар, тэр бол огт тааралдаж болохгүй хүмүүсийн нэг байлаа лд. Агшин зуур хаашаа харж нуугдахаа мэдэхгүй сандрангуутаа замын хажууталд зогсжийсон машины ёроолд толгойгоо нугдайлгаад явган сууцан. Харчаад араас дуудах вий, юу гэж хэлж хуйхаа маажнаа гэхээс зүрх түг түг. Ашгүй хараагүй юу, харсан ч намайг шоолоод цаашаа явсан уу бүүмэд. Хэдэн хором тэгж суучаад босоод харсан алга л байлээ. 

20.4.17

April

Болзоо
Аль эртнээс үзэхийг хүсээд байсан "Парисын дарь эхийн сүм"-ээ үзлээ. Зүгээр жүжиг гэж бодсон чинь мюзикл байсан. Наранбаатар найруулагч жижиг детайлээ маш их анхаардаг чамбай хүн юм, гэм нь жоохон нурших талдаа. Амьдаар дуулаагүй ч гоё дуу эгшиглээд чих, нүд баяссаан. Баярмаа гэдэг жүжигчнийг өөртөө нээлээ. Аргагүй л тайзан дээр гялалзаж баймаар царайлаг хөөрхөн бүсгүй юм. Болд-Эрдэнэ мэдээж урам хугалаагүй, угийн л мундаг юм чинь. Ховорхон инээдэг, дүнсгэр хүн байхаа. Инээлээ ч гэсэн тэр нь өөрт нь ерөөсөө зохидоггүй. "Хасар" Жагаа харин ёстой гоё хувирсан байна лээ. 


Ном
Ц.Ууганбаяр зохиолчийн "Шөнийн гийчин", А.Пүрэвмаагийн "Цэцгэн титэм", Ги де Мопассаны "Хонгор найз"-ыг угсруулав. "Шөнийн гийчин" дотоод сэтгэл рүү өнгийсөн, оюун бодол амраасан, дурлал дурсамж сэдрээсэн, яг л амттайхан чиклаад шиг өгүүллэгүүд байсан бол "Цэцгэн титэм" харахад үзэсгэлэнтэй сайхан хэрнээ дотоод ертөнцийг нь тольдоод үзэхэд дүүрэн шарх сорвитой тийм нэгэн бүсгүйн тухай, исгэлэн чанга дарс шиг ном байлаа. 

"Хонгор найз"-н Дюруа бол яг эсрэгээрээ. Гадна төрх нь сэтгэл булаам, дэндүү сайхан хэрнээ дотроо дүүрэн хог новш, өмхий самхайгаар дүүрсэн хайрцаг мэт. Хэзээ нэг бүх булай нь илэрч балрах бол доо гэж өмнөөс нь санаа зовоостой. Харин мань эр улам илүү дэвшсээр, баяжсаар, тэнгэрт тулам шунал тачаал нь оргилсоор ном дуусдаг.  Хүний сэтгэлзүйг шууд ийм тийм гэж тодорхойлохгүйгээр хийж буй үйлдэл, хэлж буй үгээр нь дамжуулан дүрсэлсэн нь маш их таалагдсан. Уншигч өөрөө ухан ойлгож, дүгнэлтээ хийх боломжийг өгдөг юм шиг.

108
Ямар нэг дасгал хөдөлгөөн хийхгүй бол бүр яг амьдаараа хөшөө болчих гээд байсан тул өглөөдөө 108 мөргөж эхлэв. (Гэхдээ сүүлийн 2 өдөр ханиаднаас болоод өнжчихлөө) Мөргөл гэдэг талаас нь 30%, дасгал гэдэг талаас нь 70%.  Одоохондоо ил тод үр дүн гараагүй ч тууштай хийгээд явахад огт хийгээгүйгээс дээр байх л гэж найдна.


Ярилцлага
Мөрөөдлийн ажилдаа орох ярилцлага өгөв. Видеогоор. Бэлдэж байсан асуултаас бараг ирсэнгүй, бүгдийг нь цээжний пангаар, тухайн үед орж ирсэн санаагаараа хариулав. Тийм ч болохоор зөв бүтэцтэй өгүүлбэр нэг ч хэлж чадаагүй байхаа. Ямар ч байсан аль болох мэргэжлийн хэллэг, мундаг үгнүүд  ашиглахыг хичээв. Хамгийн сүүлд нь инээж байгаад та нарын хайгаад байгаа хүн би яг мөн шүү гэсэн. Ер нь бол өөрийнхөө хэмжээг яг л илэрхийлсэн илүү ч гүй дутуу ч гүй. Юун дээр дутуу байгаагаа ч сайн мэдэж авлаа. Сонгогдохгүй байсан ч ингэж өөрийгөө сорьсондоо баяртай байна. Дараа нь илүү гоё боломж гартал сайн бэлднээ. (аая нээх өөдрөг амьтан, бүтсэнгүй чадсангүй гээл дараа нь баахан урвайх биз)

Гэснээс хүний нөөцийн эмэгтэйг бас April гэдэг юм байлээ. Саяхан April гэдэг анааш удтал дуншиж дуншиж төрсөн шд мэдсэн үү. 


28.3.17

...

Үзгэндээ зориулж бэх авсан чинь манай охин харчаад, "хөөх чернилэн ягаан өнгөтэйн байна" гэсэн ккк.

Шүүгээний буланд хэвтээд удсан бугуйн цагандаа зай хийлгэв. Чаг чаг гэх цагийн зүүтэй цуг зогсоод удсан "БИ" хэмээх оршихуйн зүрх амилан цохилох шиг таатай.

Амьдралд эзлэгдэхгүйн тулд
төөрөхгүйн тулд
гэрлээ хумихгүйн тулд

Аяа бас амьдралд цочирдохгүйн тулд
живэхгүйн тулд
сэтгэлээсээ салчихгүйн тулд

Үргэлж зүрхнээсээ инээхийн тулд
үнэнд ойр явахын тулд
үхтлээ "амьд" байхын тулд

Өстөндөө хүртэл үүдээ цэлийтэл нээж
өвдөлт бүрийг тэсч гарахын тулд
Би шүлэг бичдэг

Надад заримдаа
үзэн ядалт хэрэг болоход
Надаас заримдаа
хүлцэл уучлал хулжин одоход

Гэрэлт үгс, цэвэр санаа
нялх мөр бадаг тайтгарал болж
Гэнэтийн багш мэт зүг чиг болдог

Амьдаараа арьсаа өвчүүлэх чоно мэт
шархирч байхдаа ч
Амьдралыг хайрлах итгэлээ алдахгүйн тулд
Би шүлэг бичдэг

БИ ШҮЛЭГ БИЧДЭГ
Би шүлэг бичдэг учраас л
Би ариун
Би амьд
Би цэвэр
Л.Ө. 2013

"...үхтлээ АМЬД байхын тулд" би блог бичдийн гээд Л.Ө.-с будаа идсүгэй :)


20.3.17

"Шөнийн гийчин" - Perfect



Өмнөтгөл үгэнд нь дурлаж, өөртэйгээ уулзаж, түр амсхийх гэж уншсан. Үнэхээр л сайхан амралт болж чадлаа. Дурлал, дурсамж, зүрх дүүргэх дулаан илч, өөрийгөө чагнахуй, мэдрэхүйгээр амьсгалсан ном. Хальт триллер элемент агуулсан нь Эдгар Алан Пог санагдуулам.

Би хэн бэ? Бодит амьдрал, зүүдний ертөнц... Үхэл ба амьдрал... "Өдөр өдрийн амьдрал хүний анхаарлыг хэдэн тийш булаалдан чангаасаар" тэр бүр бодож амждаггүй олон сэдвийн тухай, өгүүллэг нэг бүрийг уншсаны дараа сэтгэлд үлдэх бүгээхэн мэдрэмжийг даган бодолхийлэх сайхан байлаа. 

"Галзуугийн байшин" - амар амгалан, дулаан тааламжтай мэдрэмжийг энэ өгүүллэгээр дамжуулан нэхэн санагалзсан. Бага байхад өвөө эмээгийнхээ гэрт очиход хүйсний нүхнээс эхлэн бүхий л биеийг минь бүрхэн бүүвэйлдэг асан тэр сайхан мэдрэмж... Гүйгээд очиход дэндүү оройтсон ч гэлээ бодол санаагаараа, дурсамжаар дамжуулан ахин мэдэрч болмоор юм шиг...

"Хуучны ямбий" - Залуу насны дүрэлзсэн халуун дурлал шатаж дууссаны дараа хосууд чухам юунд татагдаж, юуны төлөө хамт амьдардаг юм бол гэж гайхдаг үе байсаан. Цугтаа элээсэн он жилүүд, тэдгээрээс үлдэх дурсамжууд... Өгүүллэгт гарах эмээ өвөө хоёр шиг зөвхөн хоёулхнаа мэддэг, хайр дурсамж агуулсан ямарваа нэгэн ritual-тай болох их зүгээр санагдлаа. Ялихгүй жижигхэн хэрнээ хоёр биендээ бол зүйрлэшгүй их үнэ цэнэтэй тийм нэг зан үйл... дадал зуршил... Амьдралын он жилүүдийг дурсамжаар баяжуулж, баялаг болгох шигтгээ мэт...

"Гээсэн юм" - "Аварга том номын сан дахь хэн ч очихоо байсан булангийн тоосонд дарагдсан нэгэн гайхалтай номын хуудас сөхөгдөх шиг л" "Тэд..., Бид... бүгдээрээ хааяахан өнгөрсөн амьдралынхаа гайхалтай сайхан мөчүүдээр эргэн нэг зочилж өглөө, оройтой учирсаар л байна. Ингээд л боллоо. Магадгүй энэ л хангалттай байх." Энэ өгүүллэг хамгийн их таалагдсан. 

"Мартуулагч", "Шөнийн гийчин" - Дурсамж, зүүдийг захирах гайхамшигтай чадвартай хүмүүс. Нээрээ л бидний дунд хэн нэгэнд нь ийм чадвар заяасан байдаг ч юм билүү... Сонирхолтой.

PS. Yesterday Once More дууны нэрийг буруу бичсэн байна лээ. Ерөнхийдөө алдаа их багатай, уншихад тороод байгаагүй. Зохиогч нь ямар хүн байдаг бол, хэдий насных бол гэх мэтээр төсөөлөн бодож байлаа. Ямар ч байсан 30 хүрсэн, гэхдээ нээг их хэтрээгүй байх. Өгүүллэгүүд нь сэтгэлд хүрэхүйц амьд, үнэн сэтгэлийнх, засаж янзлаагүй natural хэвээрээ гэх юм уу даа. Зүйрлэлүүд нь шинэлэг бөгөөд оновчтой. 






Ed Sheeran гээд улаан үстэй хүүхдэд дуртай болчлоо. Хоолойны цар хүрээ өргөн юм шиг бгаан, дуунуудыг нь сонсохлээр өөр өөр хүн дуулаад байгаам шиг. Аялгуу, lyric бүгд гайхалтай... Өөрөө бүгдийг нь зохиодог гэсэн байхаа, нуль авьяас!

2.3.17

Цагаан сар ба "хар ядаргаа"

Бүгдээрээ сайхан шинэлцгээв үү?

Цагаан сарын хамгийн сайхан нь хаврын урь орж дулаарах юм даа. Наран талын цонхоо ЦЭЛИЙТЭЛ нь нээгээд арчиж байхад огт даарахгүй сайхан.

Хэсэх айл нь цөөрөөд, гэрт ирэх зочид олширсныг анзаарлаа. Нөгөө л НАС гэдэг гайхлын шидэт дохиур үүргээ гүйцэтгээд яваагийн шинж байх даа.

Их ядарлаа, уг нь тэгтлээ унаж тустлаа их тогоо шанагатай зууралдаагүй юмсан. 3 хоногийн турш олон хүн, их дуу чимээтэй газар бужигнаж, ЯРЬЖ, ийш тийш хэссэн нь интроверт хүний ядрах шалтгаан болсон байх лд. Ажил дээрээ иртэл цагаан сарын spirit нь арилаагүй хүмүүс золгох гэж гүйлдээд, би нуугдаад өрөөнөөсөө цухуйхгүй суужийна.

Манай охин бас интроверт талдаа, гэхдээ надтай байхдаа ам хуурайгүй чалчаа. Өөрчилж чадвал нээлттэй тал руугаа төлөвшиж магадгүй. Хүү маань харин овоо яриасаг хүн гарах шинжтэй. Дөнгөж хэлд орж байгаа хэрнээ хаа хамаагүй тааралдсан хүн бүртэй хууч хөөрөөд явахын. Ээж шигээ ичимхий, бүрэг болохгүй нь гээд баярлаад байгаашд. Одоохондоо арай л жоохон байна. Харж л байя.

9.2.17

Төрсөн өдөржав

Нэг ангийн хүүхдийг ангижав гэдэг шиг. Нэг өдөр төрсөн хүмүүсийг төрсөн өдөржав гэхийн болуу. Англиар бол birthday twin гэдэг гэжийнэ.

Миний хувьд 2 сарын 9 гэхээр цаанаа л онцгой гоё өдөр санагддиймаа. Тоонууд нь ер бусын санагдаад байдышд яг үнэнгээсээ. Ухаан орсон цагаасаа хойш л өөртэйгээ адилхан өдөр төрсөн хүн хайж эхэлсэн байхаа ккк. Барагтай бол олдохгүйэ.

Чат, интернетийн ачаар надаас яг 10 ах birthday twin-ээ олж байлаа. Би 18-тай байсан гэхээр тэр "ах" 28-хантай залуухан байж. Одоо тэгсэн би тэр ахаасаа 10 насаар эгчмэд болцон явжаахын. Цаг хугацааны хурдан, амьдралын мөчлөг 10 жилийн давтамжтайг гайхаал... Төрсөн өдөржав ах надад "Алиса гайхамшгийн оронд" гээд ном бэлэглэж байж билээ.

Энэ гоё жүжигчин надтай яг чацуу, төрсөн өдөржав

Гүүгл төрсөн өдрийн мэнд хүргэсэн
Хайгаад олдохгүй болохоор нь би өөрөө өөртөө төрсөн өдөржав гаргаад авсан лд. 2 жилийн өмнө энэ өдөр, жижкэн үрээ төрүүлсээн. Одоо нэг шулганаа залуу лаа үлээнээ, хээпий бөөдээ гээд дуу аялнаа завгүй л яваа.

Ер бусын өдөр маань ингэж жинхнээсээ гайхамшигтай утга учиртай болсым даа.


1.2.17

Дилемма

Ойрын үед нэгэн бодол тархинд шигдээд салахаа байлаа. Inception дээр гардаг шиг л, оюун ухаанд суусан энэ санаа намайг орхихгүй нь бололтой...


 40 нас хаяанд ирчихжээ :(  Улам завгүй, улам хурдан давшсаар энэ "аймаар хөгшин" насны босгон дээр тулаад ирцэн байна. Өмнө нь амжиж амьдралаа өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдах боллоо. Шинэ орчин, шинэ зорилго, өөрийгөө дахин нэг сорих, өндөр өөд дахин нэг тэмүүлэх хүсэл төрнө. Одоо л амжихгүй бол 40 хүрэнгүүт боломж бололцоо улам нарийсч, эрч хүч улам багасаж, хөдлөх аргагүй болох байх гэхээс адгах...

Нөгөө талаар, арай гэж тогтон суурьшиж байгаа амьдралаа дахиал сэгсрэх, чичиргэн доргиохоос халширч айж байна. Тогтвор суурьшилтай нам жим амьдрахыг мөрөөдсөөр түүндээ одоо л нэг хүрч байдаг. Дахиад бүхнийг эхнээс нь эхлэх бас л яггүй санагдаад байдаг.

Хамгийн гол нь, одоо нэг хөдөлвөл, дахин наашаа цаашаа нүүдэл суудал гэхээргүй болно. 50 хүрчээд шинэ амьдрал бодоод яриад явахгүй л байлгүй. Өнөөгийн улс орны нөхцөл байдлыг харахаар, үр хүүхдээ бодохоор... арай илүү орчин нийгэмд амьдруулмаар ч юм шиг.

Хамгийн хачин нь, явах тухай бодол намайг цэнэглэж, сэргээш болох юм. Үргэлж ядраал, түүртээл, юун блог яршиг төвөг байснаа сүүлийн үед элдвийн юм судалж, эргэцүүлж, ирээдүйг төсөөлж, төлөвлөж, блогоо бас бичмээр чин хүсэл тэр дороос оргилох боллоо.

Яамаар ч юм дээ...дахиал хэсэг зуур бодохоос. Гэхдээ бодох хугацаа ч бас тийм ихгүй, хурдхан л шийдмээр...

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...