15.10.18

#reimagineUB

Онлайн идэвх өндөр үедээ ийм гоё зурагнууд оллоо. Үлгэр, үүл, сансар огторгуй, сакура, өнгө будаг, хамгийн гол нь гайхамшигт төсөөлөл нийлээд саарал хотоо саак болгоод тавьчихжээ. Өвлийн утаа униарын стрессийг энэ зургуудыг санан нүдэндээ төсөөлж байгаад даваад гарнаа :)
Уран бүтээлч нь Berylluss
Өөр зөндөө олон зураг байсан, би өөрт таалагдсанаа түүгээд аваад ирсийн...












Сүүлийн зурагны пастель өнгөнүүд бүр янзтай гоёооо!

Хүсэл биелэх

Цаг хугацаа хамгийн сайн номхруулагч юм шиг. Хүүхэд байхдаа өөрийгөө ертөнцийн төв мэт андуурч, юу хүссэнээ авах гэж уйлна, уурлана. Залуу насандаа хорвоог гартаа атгасан шиг санаж, хүссэндээ хүрэх, сарвайснаа авах бүхий л боломж дүүрэн мэт, ядаж л сонголт хийх эрх чөлөө нь нээлттэй, омголон агаад бардам.

40 насны босгон дээр харин, өнөө их хүсэл мөрөөдлөөсөө чадах чадахгүй, болох болохгүй гээд ихэнхийг нь орхихоос өөр аргагүйг ухаарах. Бууж өгөх, зохицох зохицуулах, байгаадаа сэтгэл ханах, ялимгүй бяцхан зүйлээс баяр баясгалан мэдрэх - өөрийн мэдэлгүй энэ бүхэнд суралцдаг аж. Бүүр эмээ өвөө болохоор амьдралын утга учир, гэрэл гэгээ нь юу болохын бол доо гэж гайхдаг сан. Жил ирэх тусам хүсэл нь жижгэрч, талархах нь томорсоор... зүгээр л энх тунх байгаадаа баярлаж, үр хүүхдээ харж баясдаг, туулж өнгөрүүлсэн амьдралынхаа дурсамж дурдатгалыг мэрж /шүдгүй болчуул хүлхдэг л байхдаа / суудаг, цаг хугацаа хэмээгч дасгалжуулагчийн дуулгавартай шавь нь болж хувирдаг байх...

30 насны шүлэг
Дахиад л бачимдан зэрлэгээр хашгирч
Дахиад л өөрийгөө тэврэн тайтгарууллаа
Эцэс төгсгөл гэж алга, хэн нэгэн
Бүхнийг эхлүүлчихээд, зогсоож дийлэлгүй
Зугтжээ. Өөдгүй хулчгар хаа нэгтээгээс
Харж байгаа даа, юу хийснээ...
Эрдэнэсийн хайрцагт юу ч алга, ээж ээ
Өрсөөд хэн нэгэн бүгдийг хулгайлчихжээ
Хамгийн харамсмаар нь,
Таны надад бэлэглэсэн ертөнцийн
Талыг нь гээчихлээ, ээж ээ...
Б.Эрдэнэсолонго

Энэ шүлгийг 10 жилийн өмнө уншсан бол огт ойлгохгүй байх сан. Яруу найрагч хүн арай түрүүлж мэдэрдэг юм уу, эсвэл би оройтож яваа ч юмуу. 40 насны шүлэг гэж нэрлэмээр. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх завгүй өдрүүд, амсхийж зогсоод амьдралаа тогтоон харах сөхөө олдохгүй юм. Огцом эргэлт хийх боломж улам багассаар, одоо нэг эргэвэл дахиад өөрчлөхийн аргагүй болчих юм шиг. 30 настайдаа эрдэнэсийн хайрцгаа дөнгөж нээх гээд зогсож байж, одоо л тэнд хов хоосон байгааг олж хараад гайхширч сууна. Амьдралын тал нь 30 биш 40 нас гэж бодогдоно, ядаж 80 хүрнээ л гэж...



Жижигхэн, энгийн ч гэлээ, удаан бодож явсан хүсэл маань биелж, хүүхдүүдээ орхиод хоёулханаа болзсон шүү. "Нинжин Сэтгэл" гэдэг монголын УСК үзлээ, сонголтоор биш урилга нь ирсэн болохоор. Тэрнээс биш монгол кино ерөөсөө үздэггүй. Бүр нэг байдгаа тавиад тууцан кинонцоруудыг бодоход арай нэг шат ахисан, солонгос драма шиг зохиолыг шоронгийн зодоон нүдээн, экстрим үзэгдлүүдээр хачирласан кино байлаа. Над шиг нялх хүүхэдтэй хүн бол зарим хэсэг дээр нь нүд хальтраад үзэж чадку байсаан. Уг санаа нь "Уучлал, энэрэл"-ийг магтан дуулах гэсэн мэссэжтэй боловч дүрүүдийн сэтгэлзүй хэрхэн яаж энэ чиглэлрүүгээ хөрвөж байгааг харуулж чадаагүй юм шиг санагдсан, баахан түс тас пид пад хийж байснаа гэнэт огцомдоод л бүх юм амар сайхандаа жаргааски.

Киноны дуу нь харин таалагдсаан.

                                 

Үсийг хийсгээд...
Ганцаардлыг ганхуулж
Тэвчээрийг тулаад
Үсийг хийсгэж
Захыг босгоод
Үймэрсэн олны дунд орлоо
Харанхуйд эмэгтэй хүн инээх
Цочир сонин байна
Хаа очиж намар гэхэд 
Дулаахан байна
Хаана очиж зогсохоо үнэндээ мэдэхгүй байна
Захаа босгоно гэдэг
Юмаа босгоно гэсэн үг биш
Загвар нь ялимгүй хуучирсан болохоос
Намар надад таалагдаж байна
Б.Эрдэнэсолонго

Загвар нь хуучирсан намар цаг, үргэлж л надад таалагддаг байсаан, одоо ч гэсэн...

13.9.18

Миний аялсан 1000 хот



Ийм нэртэй аяллын нэвтрүүлэг байдаг. Хааяа гарч таарвал үзэх дуртай. Нэвтрүүлгийн эхэнд явдаг аяз их гоё санагддаг байлаа. Тэгсэн хөгжмийн зохиолч Чинбатынх юм байж. Би ч угийн Чинбаад дуртай л даа. 9 сард тоглолтоо хийнэ гэнэ. Хүүхдээ харуулах хүнтэй сэн бол үзмээр л байна санж...



Синдромны улирал эхэлжээ. Хуучных шиг улирал солигдох бүрт синдромтож амжихгүйн, цаг хугацаа өмнөхөөс хамаагүй хурдан эргэдэг насан дээр ирцэн чинь. Яг 10 жилийн өмнө өдийд нэг том синдромтоод үр дүнд нь ийм нэг блогтой болж авсан шүү дээ. Дундуур нь хэсэг зуур орхисон ч гэсэн амьдралын минь бүхэл бүтэн 10 жилийн хэлтэрхийнүүд энд шигтгээтэй үлдсэн байна.

Дараагийн 10 жилийн босгон дээр цаашдаа яаж амьдрах тухай, юунд зорьж хаашаа тэмүүлж "эрхэм зорилго, алсын хараа" нтрээ тодорхойлох үе ирчжээ таминээ. Байгаа бүхэндээ сэтгэл ханаад урсгалаараа цааш хөвөх үү, чиглэл хандлагаа өөрчлөөд шинэ амьдрал руу урсгал сөрөн зүтгэх үү? Амьдралын туршлагаас харахад сэтгэл хөдлөлөөр ямарваа шийдвэр гаргах нь буруу, гэхдээ сэтгэл хөдлөл, миний хэлэх дуртай ОНГОД байжийж урагшлах урам, гаргасан шийдвэртээ бат зогсох хүч, зориг төрдөг юм шиг.

Охин маань физикийн хичээл үзэж эхэлсэн, эхний хичээлээр  энергийн тухай сурснаа надад ярьж өгөв. Бүх зүйл энергитэй, хорвоо ертөнцийн оршин тогтнох суурь нь энерги юм гэж. Хүний сэтгэлийн энергийг онгод гэдэг байх, сэтгэл гутрал гэдэг маань энергийн дутагдал юм шиг байна. Ирэх 10 жилдээ, цаашлаад үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрөөх тухай зөв шийдвэр гаргахад хэрэгтэй энерги=онгодоо олж авахын тулд хэсэгтээ өөрийгөө сайтар цэнэглэх санаатай. Нүдээ, чихээ, сэтгэлээ цэлийтэл нээчихээд би юуг хүсэж, надад ямар боломжууд байгааг эргэцүүлэн бодох хэрэгтэй байх шиг. Тархин дотроо дрон нисгээд өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйг дээрээс нь том зургаар нь харж байгаад хандах зүг чигээ тогтоомоор байна.


Энэ клип дээр Тужийн нарс, Цагаан суварга гээд газруудыг дроноор үнэхээр үзэсгэлэнтэй гоё зурагласан байдаг шүү.




7.9.18

Цэцэрлэг сургууль ясли

Урт, нуршуу бичлэг шүү. Өөрөө хүүхэдгүй, эсвэл гадаадад байдаг бол уншихаас залхмаар, эсвэл гайхмаар санагдах байх. Надад бол хамгийн том, бас хамгийн чухал асуудал болоод байгаа тул ингэж нэг бичиж дотроо уудлах гэсиймөө.


22.8.18

Буцаж ирэв

Оффлайн ертөнцөөс блог ертөнц рүүгээ эргэн ирэв.
3 сарын 22-нд төрөөд бас нэгэн хайрын бурхантай болсоон.
Өдөр шөнө хоёр тэнцдэг саак өдөр :)

2, 3-ын ялгаа юу байхав гэдэг хүмүүст хэлэхэд, ялгаатайм байлээ шүү бүр мааааааш их ялгаатайм. Ялангуяа хоёр бага нь ойролцоо, жижигхэн болохоор заримдаа ч тэвчээрийн утас нимгэрч сэмрээд тас тас үсэрчээл байдгийн байна. Гэхдээ амьдрал гэдэг аналог мөртлөө дурсамж гэдэг дижитал юм болохоор, тухайн үедээ тасралтгүй үргэлжлэх ядаргаант цаг хугацаа шиг санагдаж байвч, эргээд бодохоор хааяа хааяа л хэцүү, ихэнхдээ бөөн хайр, бөөрөнхий хайр, инээд хөөртэй мөчүүд л санах ойнд хадгалагдан үлдсэн байхымөө.

Одоо тэгээд одонгийн 4 дөх хүүхдээ гарга гэдэг хүмүүст бас хэлэхэд, тэртэй тэргүй эгдүүтэй хөөрхөн энгэрийн зүүлт нь байна, одон медаль огтоос хэрэггүй, thanks but no thanks!

За тэгээд сүүлийн 5 жил тасралтгүй хамаг бие сэтгэл маань ЭЭЖ төлөв/mode дээрээ тавиастай байгаа болохоор блог дээрээ бичих утга уянга, дурлал догдлолын санаа оноо байхгүй болчихсөөн. Өмнө нь яаж эмордог дэмийрдэг байснаа санахаар ичиж бас гайхдаг болцышд. Дотны найз маань дурлаж гэгэлзсэн амьтан, ганцаардаад байна, санаад байна энээ тэрээ гэнгүүт би өөдөөс нь ганцаардах юмсан, хаа ч явсан 3 жижигхэн мөр хашгирч орилон, шулганан дагаастай (энэ шүлгийг зохиосон яруу найрагчид дуртай, харин эхнэрт нь дургүй) гэх жишээний...

Блогийн хоёр найз маань эргэж ирэхдээ юу ч хамаагүй бичээрэй гэсийм л даа. Бичихийн тулд онгод хэрэгтэй, дээр дурдсанчлан дурлалын онгод намайг мартаад эсвэл би түүнийг мартаад бид хоёр ер нь өөр өөр гариг дээр амьдраад олон жил болсон болохоор дуудаад даллаад ирэхээ больсоон. Харин хүүхдийн тухай сэдвээр бол онгод өөрөө судсаар лугшиж байдаг тул дуудах ч хэрэггүй нүд нь гялалзаал чих нь дэлдийгээл дайраад орчдым. Энэ тухайгаа бичиж байя л гэж бодоод бн.

Өөр ч тайван дөө









1.3.18

3X

Ингээд 3 сар гарчихлөө. Сэтгэл гэгэлзээд гоё байна. Аргагүй л ирж яваа цаг гэдэг хүний сэтгэлийг гогодон сэрвэлзүүлэх ид шидтэй улирал юмаа даа. Мэдээж яаж өмнөх шигээ далайн давалгаа шиг өндөр долгиолон догдлох вэ... зүгээр далдын далдаас зүрхний мухраас дөнгөж мэдрэгдэх төдий үл ялиг зөөлхөн товшилт... Гэхдээ л бүх биеэр учир үл ухагдах баяр жаргалын гормон тархаад байх...

2 сарын 9-нд хүү бид хоёрын төрсөн өдөр нижгэр сайхан болсышдээ. Яахав нээх хол дэмий юм гээд ойрхон хаяандаа Солонгост өвлийн олимп хийлгэлээ. Нээлтийг нь та нар бодвол хараа байлгүй дээ зурагтаар. Тэр олон орны тамирчид бид 2-ын төрсөн өдөрт баяр хүргээл жагсаад явсымшдээ :р Хүү маань 3 нас хүрч, ээж нь 3X хүрсэн. X-ын оронд яахав нэг тоо байгаа. Учиргүй зарлаад яахав гэхдээ удахгүй 4 рүү мултрах дөхөөл бн дөө.

Бөмбөг залгиад 36 долоо хоног болжээ. Тэхээр 3 сарын нэгэн сайн өдөр 3 хүүхэдтэй болох нь.
Чухам 3 сарын хэдэнд юм бол? Хүлээхээр өдөр хоног сайн явж өгөхгүй л байна. Ажлын онцлогоор амралтаа аваагүй л ажилдаа гэлдрээл. Үнэндээ бол сэтгэл санаа шал өөр газарт... Дээрээс нь тогоогоо гэдсэндээ хийчээд тонгойж бөхийнө гэдэг асуудалтай, ажлын бүтээмж тааруухан.



Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор нотыг уншаад аялаад гоё дардаг болох юмсан гэж бүх насаараа мөрөөдлөө дөө...
Franz Liszt : Liebestraum (Love Dream)

14.2.18

Bangkok


Ажлаас сургалтаар явах боломж гарахаар нь аав ээжийгээ дагуулаад Бангкок явчаад ирсээн. 32 долооногтой цүдгэр, яджаахад хүн харахад өнөө маргаашгүй төрөхжаагаам шиг тогоон гэдэстэйг хэлэхүү хаа сайгүй хүмүүсийг харцыг харамгүй булаасаар яваад ирлээ. Уг нь өөрт бол нэг их ядарч зүдэрсэн зүйлгүй, халуун дулаан оронд чийглэг цэвэр агаар амьсгалаад сайхан байсөөн. Ээж аав хоёр маань ч алхам тутамд нялх хүүхэд шиг бөөцийлөөд л. Төрчихвөл мөддөө явж чадахгүйгээс хойш гэдсэнд байхад нь амжуулна гээд зүтгүүлсээн...


Шоппинг: Цагаан сарын бэлэг цуглуулна гээд манай хоёр юм үзэж сонирхохоосоо илүү дэлгүүр хоршоо хэсэх сонирхолтой. 




7 хоног ашиглах СИМ авав. 100 минут ярих эрх, 2.5G data багтсан 300 батт буюу 24000₮-н үнэтэй. Маш их хэрэг болсон, хаа явсан газраа газрын зургаа хайж хараал, монгол руу live, video call хийж шуурхай мэдээ дамжуулаал. 



 Манай хоёр заан унаж үзсэн нь...

Энэ харахад царай муутай мөртлөө их гоё амттай snack байналээ. Будаа + какосны шүүс

Эртний аж ахуй, амьдрал байдлыг нь харуулсан тосгоноор аялав.
 


 Орой нь бүжиг цэнгээн...


Siam Niramit Show гэдэг бүжигтэй жүжигтэй шоу манай 2-т маш их таалагдсан. Тайз болоод театр нь сүртэй том юм билээ би лав амьдралдаа тийм том танхим анх удаа харсан. Нөгөө унаж давхиад байсан заан маань тэр дунд зогсож байна, наагуур нь гол урсгаад, дээрээс нь бороо орж байсан... Тоглолтын дундуур бичлэг зураг авахыг бүрэн хориглоод, төгсгөлд нь гялс ганц зураг... 

Идэж

Уух


Ээжийн маань төрсөн өдөр болж таараад, жижкэн бамбаруушинд цэцэг тэврүүлж өгөв.

Dinner cruise-р хоол идэнгээ зугаалав. Оройдоо сэрүү татаад тааламжтай сайхан...



Нэг гайхдаг юм нь элдвийн утсаа яагаад ингэж шонгийн модноосоо санжиганатал орооцолдуулаад зүүчдийн болоо. Газар доогуур болдгүй л юм байх даа... 





Онгоцны буудал дээр. Шууд нислэгтэй болсноос хойш манайхан олноор явж байгаам билээ.


Байшин барилга бүр гаднаа иймэрхүү жижигхэн тахилын бунхан?-тай. Онгоцны буудлынх.

Дээврээ толиор хийчихсэн, хүмүүс яг шоргоолж шиг үймэлдэж харагдана...


Нөгөө шалгалтын хариу гарсан, унших сонсох нь овоо дажгүй сайн, бичих ярих  нь тааруухан оноо авсан байлээ. Ер нь бодоод байхнээ сүүлийн жилүүдэд англи байтугай эх хэлээрээ ч ярих бичих, өөрийгөө илэрхийлэх нь багассан юм байна. Блогоо бичнэ гэдэг ядаж л олон төрлийн сэдвээр бодож, тунгааж, найруулж тархиа дасгалжуулж байгаа гэсэн үг биздээ. Аль болох хойш нь тавилгүй бичиж байя гээл бодлоо...

24.1.18

2018




Уг нь эрт урьдын цагтсан бол өчнөөн юм биччихээр үйл явдлууд өрнөсөн бн, амьдралын идэвх нь суларсан хүний хувьд тэгсгээд өнгөрөөцөн байхым.

Он гарахын өмнөхөн Морин хуурын чуулгын концерт үзсэн. Тусгаар тогтнолын ордонд олоон жилийн өмнө нээх дэмий хошин шог үзсэнээс хойш ороогүй удсан байна лээ. Суудал нь намайг авах гэсээр байтал ихэнх нь зарагдчихсан, тэгээд хамгийн уртлын эгнээнд, зүүн жигүүрт сууж үзлээ. Тайзан дээрх дуучид, морин хуурын чуулгын "од" Жигжиддорж гэх мэт чухал хүмүүсийг ойрхноос гэхдээ нурууг нь ихэвчлэн харсан. Тусгаар тогтнолын ордны тоглолтыг партер гэхээс илүү бель-этаж руу сууж үзвэл дээр юм шиг санагдсан шүү. Дуурийн театр бол хамгийн урд суухад яг гоё таардгийн. Драмын театр ч бас уртлын эгнээ "гудамжны нэмэгдэл"-гүй болохоороо амар байдаг.


Морин хуурч Жийгээ, хийлч Чинбатын хослол




Хурга майлахаа болино"-н Антони Хопкинс 19 настайдаа зохиосон вальс



Авьяаслаг Монголчуудын ялагч Энх-Эрдэнэ. Уг нь их потенциалтай, гоё хоолойтой залуу, цаашдаа чухам ямар замналаар явахын байгаан...



Joe Hisaishi гэдэг япон хөгжмийн зохиолчийн аязууд их таалагдсан.

Шөнийн нойр муутай болов. Жоохон чимээнд сэрвэгнээд сэрчинэ, буцаад унтаж чадахгүй тарчилна, маргааш нь ядраад сульдаад ааш муутын туйл. Аргагүй л эмийг нас, уулыг цас дардын байнөө... Дээрээс нь гормоны өөрчлөлт хамранд нөлөөлөөд, саван, угаалгын нунтаг, белизна, хлормин гэх мэт хурц цоргисон үнэрт дуртай болцон. Нэг л их ажилсаг хүн өдөр болгон юм угааж арчиж цэвэрлээстэй, өөрөө бас усанд хэвтээстэй. Дэлгүүр орвол саван, угаалгын бодис зардаг тасагт нь бөөдийчөөл бөндийчөөл эргэлдээд салахгүй. Камер шүүвэл юм хулгайлкээд байна уу даа гэж хардахаар. Ажлын ширээн дээрээ нэг саван тавьцан, сав л хийвэл хамар доороо бариастай. Өрөөний харчууд гайхаж байгаа биз. Үнэндээ залхажийнөө, хэвийн энгийн байдалдаа эргэж ормоор байна шдээ...

Бага зэрэг алс хэтийн юм бодоод хэлний шалгалт өгч үзэв. Олоон жилийн өмнө, цаг зав ч ихтэй байж, толгой тархи ч сийрэг байж. Шууд л боломжийн оноо авчихаж билээ. Саяны удаа ч бэлдэх гэж хэрэндээ мачийсан, гэвч яг шалгалтанд ороход огтоос сайжрал аваагүй гэдгээ мэдэрч сэтгэлээр унасаан. Шалгалтын онгод гэж нэг юм бас байдын байна, тэрийгээ хангалттай сайн дуудаж чадсангүй, ухаан санаагаа төвлөрүүлээд базаад мушгисан ч гэсэн олигтой юм гардаггүйн байна. Боломж бололцоогоо харж байгаад дахиад нэг үзээд алдана даа.

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...